Сэтгэгдэл 0

Чилийн хуучирсан зэсийн уурхайнуудад хүний амь нас хохирсон осол аваар, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд болон үйл ажиллагааны алдаа дутагдлууд давхцан тохиолдож байна. Энэ нь дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч улс сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрээд буй үйлдвэрлэлийн хэмжээгээ хэр хурдан сэргээж чадах вэ гэдэг асуултыг төрүүлж байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд Чилийн уурхайнуудад долоон ажилтан амиа алдсаны дотор "Codelco" компанийн "El Teniente" уурхайд цасан нурангид өртсөн хоёр хүн байна. Хүчтэй аадар бороо, цасан шуурга уурхай болон дэд бүтцийн үйл ажиллагааг удаа дараа тасалдуулж байна. Үүн дээр нэмээд хөдөлмөрийн харилцаан дахь хурцадмал байдал нөхцөл байдлыг улам бүр тодорхойгүй болгож байна.
Тухайлбал, "Antofagasta Plc" компанийн уурхайд ажилчид ажил хаялтаа зогсоосон ч, дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох "Escondida"-д "BHP Group" (ASX: BHP) компани ажил хаялтаас арайхийн сэргийлж чадлаа. Эдгээр хүндрэл бэрхшээлүүд нь худалдаачид, үйлдвэрлэгчид болон хөрөнгө оруулагчид Лондон хотноо "LME Week" арга хэмжээнд цуглаж, 2027 онд нийлүүлэлт хийх гэрээ хэлэлцээрүүдийг хийж буй үед өрнөж байна. Энэ онд зэсийн үнэ дээд амжилт тогтооход тарифтай холбоотой худалдааны урсгал гол нөлөө үзүүлсэн ч, уул уурхайн салбарт тулгарч буй асуудлууд, ялангуяа дэлхийн нийт зэсийн олборлолтын 20 гаруй хувийг бүрдүүлдэг Чили улсад үүсээд буй нөхцөл байдал нь бас нэгэн чухал хүчин зүйл болж байна.
Эдгээр саад бэрхшээл нь 2017 оноос хойш анх удаа дэлхийн хэмжээнд зэсийн олборлолт жилийн дүнгээр буурах магадлалыг нэмэгдүүлж байна. Гэтэл яг энэ үед дата төвүүд болон цахилгаан сүлжээний өргөтгөлөөс үүдэлтэй эрэлт хэрэгцээ эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Сүүлийн үед давтагдах болсон цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нь Чилийн хуурай уур амьсгалд тулгуурлан хөгжсөн энэ салбарын хувьд урт хугацааны томоохон сорилтыг илтгэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.