
Монгол Улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж, Нийслэл дэх Гэр бүр, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх нээлтээ хийлээ.
Энэ бол зөвхөн шинэ шүүх байгуулсан хэрэг биш, гэр бүл, хүүхдийн асуудлыг онцлогт нь нийцүүлэн мэргэшсэн түвшинд шийдвэрлэх шүүхийн шинэ тогтолцооны эхлэл юм.
Гэр бүлийн үнэ цэнийг хамгаална гэдэг нь гэр бүлийн гишүүн бүрийн нэр төр, халдашгүй байдал, аюулгүй амьдрах эрхийг хамгаална гэсэн үг. Ялангуяа насанд хүрэгчдийн маргааны дунд хүүхдийн эрх, дуу хоолой бүдгэрч, дарагдаж болохгүй.
Хүүхдийг нас, төлөвшилд нь тохируулан сонсож, айдас, дарамтгүй орчинд байр сууриа илэрхийлэх боломжийг энэ шүүх бүрдүүлнэ. Мөн эвлэрэх боломжтой гэр бүлийн маргаанд талуудыг ойлголцож, эвлэрэхэд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүчирхийлэл, дарамтад өртсөн хүний эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаална.
Маргаантай гэр бүл шүүхээр үйлчлүүлэхдээ асуудлаа ойлгуулж чаддаг, хүүхдийнхээ эрхийг хамгаалуулж чаддаг, шийдвэрээ ойлгомжтой авч чаддаг байх ёстой.
Энэ шүүх иргэнбүрийг хүндэтгэн сонсдог, хүүхдийн эрхийг тууштай хамгаалдаг, гэр бүл бүрд шударга ёс, амар тайван амьдрах итгэл өгдөг шүүх болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.