Сэтгэгдэл 0
СЗХ: Жилийн 54 хувиас илүү хүүтэй зээл олгосон ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцална

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын зээлийн хүү болон зээлийн үйлчилгээтэй холбоотой нэмэлт шимтгэл, хураамжийг зохицуулах чиглэлээр авах арга хэмжээг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргажээ.
Иргэд, аж ахуйн нэгж ББСБ-аас барьцаатай буюу уламжлалт зээл авахад зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байгаа бол технологид суурилсан, аппликейшнээр дамжуулан зээл олгодог байгууллагууд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17.1-т заасан зөвлөлөөс тогтоосон сарын 4.5 хувь буюу жилийн 54 хувийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүтэй зээлийг иргэдэд олгосон нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтаар илэрсэн байна.
Үүнтэй холбогдуулан иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн нөхцөлийг ил тод хариуцлагатай болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдрөөс ББСБ-уудын сарын зээлийн хүүг дээрх зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүний дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Мөн иргэд нэгэн зэрэг олон зээлтэй болох, зээлийн давхардал үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай бүрд холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор бүрэн, шуурхай нийлүүлж байхаар тогтжээ.
Зээлийн хүүгийн тогтоосон дээд хэмжээг зөрчсөн ББСБ-д иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар тус хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.