Сэтгэгдэл 0
Францын жагсагчид "Louis Vuitton", "Jil Sander", "Celine", "Christian Dior" зэрэг алдартай брэндийн дэлгэрүүдийг тоножээ

Францад өрнөж буй жагсаалтай холбоотойгоор Луврын музей хаалттай хэвээр байна. Амралтын өдрүүдээр болсон эсэргүүцлийн жагсаал, дээрэм тонуулын үр дагавар улс орон даяар цуурайтаж, жижиглэн худалдаачдын хохирол хэдэн зуун сая еврогоор хэмжигдэж болзошгүй нөхцөлд хүрээд байна. "Carrefour" сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирал бөгөөд Худалдаа, жижиглэн худалдааны холбооны (FCD) ерөнхийлөгч Александр Бомпард хэлэхдээ, энэ үйл явдлын улмаас жижиглэн худалдааны салбарт учирсан хохирол хэдэн зуун сая еврод хүрч болзошгүйг мэдэгдлээ.
Даваа гарагийн үдээс хойш шинэчлэгдсэн FCD-ийн тоо баримтаас үзвэл, улс орон даяар 3000 гаруй бизнес эрхлэгч хохирол амссан бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Авеню Монтень (Avenue Montaigne) гудамжинд байрлах "Celine" брэндийн дэлгүүр тоногдсон бол "Louis Vuitton", "Jil Sander" нарын дэлгүүрүүдийн цонх хагарсан байна. Бульвар де ла Мадлен (Boulevard de la Madeleine) гудамжинд "Kenzo", "Salomon", "Arc'teryx" брэндүүдийн дэлгүүрийн цонхыг хагалж, бараа бүтээгдэхүүнийг нь мөн дээрэмджээ. Рю Сент-Оноре (Rue Saint-Honoré) гудамжинд "Burberry", "Christian Dior Perfumes", "Goyard", "Graff", "Louis Vuitton" зэрэг брэндүүдийн дэлгүүрүүдийн цонх мөн эвдэрсэн байна. "Celine", "Christian Dior", "Kenzo", "Louis Vuitton" зэрэг брэндүүдийг эзэмшигч "LVMH Moet Hennessy Louis Vuitton" компанийн төлөөлөгчид учирсан хохирлын хэмжээний талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
AFP агентлагийн мэдээлснээр, "BHV" их дэлгүүрт ч мөн халдлага гарч, дээрэмчид цагнуудыг хулгайлсан байна. Энэхүү хүчирхийлэл зөвхөн тансаг зэрэглэлийн загварын салбараар хязгаарлагдсангүй. Бусад хотуудад ч орчин үеийн болон дээд зэрэглэлийн брэндүүд халдлагад өртсөн бөгөөд Лион хотод "The Kooples", "Hugo Boss", "Lancel" зэрэг дэлгүүрүүд тоногджээ. Мөн тус улсын өнцөг булан бүрд "Sephora", "Etam", "Alain Afflelou" дэлгүүрүүд, түүнчлэн спортын хувцасны дэлгүүрүүд, цахилгаан барааны дэлгүүрүүд болон супермаркетуудад эвдрэл сүйтгэл, дээрэм тонуул гарсан тухай мэдээлэгдсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.