Сэтгэгдэл 0
Ким Сэ Ронтой чат бичсэн хүн нь Ким Сү Хён бус, "А" гэх алдартан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ

Жүжигчин Ким Сү Хёныг Ким Сэ Роныг насанд хүрээгүй байх үед нь харилцаатай байсны нотолгоо болгон дэлгэж байсан "KakaoTalk" чатын зурвасууд нь дахин олны анхаарлын төвд ороод байна. "Dispatch" хэвлэлийн мягмар гарагт мэдээлснээр, 2016 онд Ким Сэ Ронтой чат бичсэн хүн нь Ким Сү Хён бус, харин "А" гэх алдартан болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна.
Эдгээр чатын зурвасыг өмнө нь "Garo Sero Research Institute" (мөн "HoverLab" гэгддэг) нэртэй “YouTube” сувгаас хоёр жүжигчний хоорондох харилцааны нотолгоо хэмээн олон нийтэд дэлгэж байсан юм. "Dispatch"-ийн мэдээлснээр, цагдаагийн байгууллага Ким Сэ Роны ашиглаж байсан цахим төхөөрөмжүүдэд шинжилгээ хийж, өмнөх харилцан яриа, гэрэл зураг болон бусад мэдээллийг сэргээн гаргаж авчээ.
Тайланд дурдсанаар, мөрдөн байцаагчид тухайн төхөөрөмжүүдээс Ким Сү Хён, Ким Сэ Рон хоёрыг тухайн маргаан дагуулсан хугацаанд болзож байсныг нотлох ямар ч баримт олоогүй байна. Мөн тухайн хугацаанд Ким Сэ Рон дор хаяж дөрвөн эрэгтэйтэй дотно харилцаатай байсан нь тогтоогджээ. Цагдаагийн шинжилгээгээр 2016 оны зурвасуудыг илгээсэн этгээд нь "А" гэх алдартан болохыг тогтоосон байна.
"Dispatch" хэвлэлийн мэдээлснээр, анхны харилцан ярианд тухайн алдартаны жинхэнэ нэр дурдагдсан байсан бөгөөд мөрдөн байцаагчид ярианы хэв маяг, үг бичих онцлог болон бусад бичгийн зуршлуудыг харьцуулж үзсэний эцэст уг хүн нь Ким Сү Хён биш болохыг тогтоожээ. Ким Сү Хёнтой холбоотой маргаан 2025 оны 03 дугаар сард, түүнийг Ким Сэ Роныг насанд хүрээгүй байхад нь болзож байсан гэх мэдээлэл гарснаар эхэлсэн юм. Ким Сү Хён хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдээллийг няцааж, улмаар Ким Сэ Роны гэр бүл болон "HoverLab"-ын эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.