Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Живж буй томоохон хотууд

1 цаг 1 минут
Хиймэл дагуулын шинэ судалгаагаар Мексикийн Мехико хот, Индонезийн Медан хот зэрэг дэлхийн томоохон хотуудад  доош сууж эхэлсэн байна. "Nature Cities" сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны үр дүн нь барилга байгууламж, дэд бүтэц болон иргэдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай, эрсдэл өндөртэй бүсүүдийг тодорхойлоход туслах зорилготой ажээ. Хүний үйл ажиллагаа, ялангуяа газрын доорх ус олборлох явдал нь томоохон хотуудад газрын гадаргуу аажмаар доош суухад хүргэж байгааг олон тооны судалгаа харуулсаар байна.

Томоохон хотуудад газрын доорх усыг их хэмжээгээр олборлох үед газар доорх тунамал давхаргын усны даралт буурч, дээр нь баригдсан барилга байгууламжуудын жингээс үүдэлтэйгээр шахагдан нягтаршдаг байна. Улс орны хэмжээнд хийсэн судалгаануудаас харахад, АНУ-ын Хьюстон, Нью-Йорк хотууд, мөн Хятадын Шанхай, Бээжин хотуудад газрын гадаргуу суулт үүсэх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна. Хятадын Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн өнцөг булан бүрд орших хотуудад газрын гадаргуу суулт үүсэж буй байдлыг судалжээ. Энэхүү үзэгдэл нь барилга байгууламж, суурь, ус зайлуулах болон бохирын шугам сүлжээнд гэмтэл учруулахаас гадна үерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Судлаачид 107 улс орны, нэг саяас дээш хүн амтай 465 хотод газрын хөдөлгөөнийг хэмжихийн тулд 2014-2023 оны хооронд цуглуулсан, өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын өгөгдөлд иж бүрэн дүн шинжилгээ хийсэн байна.

Тэд Европын Сансрын агентлагийн "Sentinel-1" хиймэл дагуулуудаас өөр өөр цаг хугацаанд цуглуулсан радарын өгөгдөлд нарийвчилсан дүн шинжилгээ хийснээр газрын гадаргын байрлалд гарсан миллиметрийн хэмжээний өчүүхэн өөрчлөлтүүдийг илрүүлэх боломжтой болжээ. Судалгаагаар Мехико хотын зарим хэсэгт газрын суулт хамгийн хурдацтай явагдаж байгаа нь тогтоогдсон байна. Мехико хотын зарим хэсэгт газар жилд дунджаар 217 мм-ээр сууж байгаа бол хотын хэмжээнд дундаж үзүүлэлт нь жилд 8 мм байна.

Тэд Европын Сансрын агентлагийн "Sentinel-1" хиймэл дагуулуудаас өөр өөр цаг хугацаанд цуглуулсан радарын өгөгдөлд нарийвчилсан дүн шинжилгээ хийснээр газрын гадаргын байрлалд гарсан миллиметрийн хэмжээний өчүүхэн өөрчлөлтүүдийг илрүүлэх боломжтой болжээ. Судалгаагаар Мехико хотын зарим хэсэгт газрын суулт хамгийн хурдацтай явагдаж байгаа нь тогтоогдсон байна. Мехико хотын зарим хэсэгт газар жилд дунджаар 217 мм-ээр сууж байгаа бол хотын хэмжээнд дундаж үзүүлэлт нь жилд 8 мм байна. Түүнчлэн газрын суулт хамгийн эрчимтэй явагдаж буй бүс нутгаар Ази тив тодорч байна. Тухайлбал, Индонезийн Медан хотод газар жилд дунджаар 33 мм-ээр, мөн тус улсын Бандунг хотод 22 мм-ээр тус тус доошилж байна. Судалгаанд хамрагдсан улс орнуудын дотроос Бангладешийн Читтагонг, Мьянмарын Янгон (Рангун) хотууд ч мөн газрын суултын хамгийн өндөр үзүүлэлттэй газруудын тоонд оржээ.

Ираны Исфахан хотод газар жилд 11 мм-ээр доошилж байгаа нь хотын хэмжээнд бүртгэгдсэн суултын дундаж үзүүлэлтүүдээс хамгийн өндөрт тооцогдох үзүүлэлтүүдийн нэг болж байна. Эрдэмтэд судалгаандаа "Газрын суулт нь Зүүн Өмнөд Ази, Баруун болон Төв Ази, Хойд Америкт хамгийн ноцтой түвшинд хүрээд байгаа бөгөөд Өмнөд Америк, Африк, Орос зэрэг өмнө нь хангалттай судлагдаагүй байсан бүс нутгуудад ч мөн ажиглагдаж байна" хэмээн тэмдэглэжээ. Мөн Зүүн Өмнөд болон Зүүн Азийн олон хотод газрын суултын хурд мэдэгдэхүйц саарч байгааг бид илрүүлсэн. Гэсэн хэдий ч эдгээр бүс нутаг дахь томоохон хот суурин газруудад суулт улам эрчимжсээр байна" гэж дурдсан байна. Харин  Монтевидео, Неаполь зэрэг хотуудад газрын хөдөлгөөн харьцангуй тогтвортой байгааг судлаачид онцолжээ. Эдгээр хотуудад газрын суултын хурд жилд 0.1-ээс 1.9 мм-ийн хооронд хэлбэлзэж байна. Ерөнхийдөө хөгжиж буй орнуудын хотуудад газрын суулт хөгжингүй орнуудын хотуудтай харьцуулахад илүү хурдацтай явагдаж байгаа нь ажиглагджээ.

Холбоотой мэдээ

WSJ: Путин Украинтай холбоотой асуудлаар Трамп, Ши Жиньпин нартай дээд хэмжээний уулзалт хийх санал дэвшүүлэв
IEA: Дизель түлшний нийлүүлэлтийн хомсдол 2027 онд үргэлжилнэ
2010 оноос хойш анх удаа дэлхий дахинд ядуурлын түвшин нэмэгдэж, ядуусын тоо 1.2 тэрбумд хүрчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийт шүүгчийн хуралдаан боллоо
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар бригадын генерал С.Баатаржавыг томилжээ
Өмнөговийн Цэргийн штабын офицерыг шалгаж дуусжээ
Хүний амь насыг хохироож, ослын газраас зугтсан жолоочийг шуурхай олж тогтоожээ
Живж буй томоохон хотууд
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
“Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баттүвшин нарт яллах дүгнэлт үйлдэв
Орхон аймгийн Жаргалант суманд газар хөдлөлт боллоо
Энэ оны эхний 9 сард залилах гэмт хэрэг 13 731 бүртгэгджээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо
Монгол Улсын Төрийн дуулал өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эгшиглэнэ
Шүүгчдийн зөвлөгөөн боллоо
И-баримтад хуурамч бүртгэл хийлгэж төрөөс 2.2 тэрбумын урамшуулал авсан тариаланчдыг шүүхэд шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он