Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

1 цаг 27 минут

Энэхүү мэдээлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 10  дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 580 хүнд холбогдох 245 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Нийслэл, Ховд аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 2 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газар:

Дорнод аймгийн “Д..” ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Т, цехийн даргаар ажиллаж байсан Д.Б нар нь бүлэглэн “байгууллагадаа бульдозерийн сэлбэг худалдаж авна” гэж 2023 оны 2 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын хооронд нийт 120.6 сая төгрөгийг нэр бүхий 5 иргэн болон “Т...” ХХК-ийн данс руу шилжүүлж, үүнээс 84.9 сая төгрөгийн үнэ бүхий бульдозерийн сэлбэгийг байгууллагадаа нийлүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсөддөө 35.7 сая төгрөг буюу эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-аар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Т, Д.Б нарыг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хохирлын 35.7 сая төгрөгийг А.Т, Д.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Д...” ТӨХК-д олгох, А.Т-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Д.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн прокурорын газар:

Ховд аймгийн Б... сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Э, тус сумын Засаг даргын тамгын газрын албаны дарга Г.М нар нь бүлэглэн, тус сумын “Ерөнхий боловсролын сургуулийн засвар тохижилтын ажил” болон “Дотуур байрны паркетын шал солих ажил”-ыг гүйцэтгэгчийг тус тус сонгон шалгаруулах тендерт оролцохоор ирүүлсэн бусад хуулийн этгээдийн материалыг хянан үзэхгүйгээр  2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр засвар тохижилтын ажил хийх гэрээг “Б...” ХХК-тай,  2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шал солих ажлыг “М...” ХХК-тай байгуулж албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-аар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс Д.Э, Г.М нарыг "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Иргэн танд:

Авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй. 

Холбоотой мэдээ

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
Нойтон цас орж, цасан шуурга шуурна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
Зэсийн олборлолт буурах хандлагатай байна
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
СЗХ: Жилийн 54 хувиас илүү хүүтэй зээл олгосон ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцална
Суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Насанд хүрээгүй хүүхэд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
​ТӨСӨВ2027: Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаярын төсвийг 2 дахин нэмэгдүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он