“ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ” ВЕБ САЙТЫН РЕДАКЦЫН БОДЛОГО
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ
ГУРАВ. СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙ
ДӨРӨВ. ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ
ТАВ. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ
ЗУРГАА. ХАРААТ БУС БАЙДАЛ БА ЗАР СУРТАЛЧИЛГАА
НЭГ. НИЙТЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОДЛОГО
1. Ерөнхий бодлого
1.1.1 Шүгэл үлээгч веб сайт нь аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус, олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахыг эрмэлзэнэ.
1.1.2 Мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж, олон нийтийн индэр байна.
1.1.3 Аливаа мэдээлэлд хэт нэг талыг барьсан, мэдээний агуулгад хөндөгдөж буй субъектив болон объектив хүчин зүйлийг харгалзан голч байр суурьнаас хандана.
1.1.4 Аливаа мэдээлэлд орчин үеийн социологи болон нийгмийн судалгааг ашиглана.
2. Мэдээллийн агуулга

1.2.1 Контентийн агуулга нь дотоод, гадаадын нийгэм, улстөр, эдийн засаг, цаг үеийн болоод тойм, мэдээ, сурвалжилга, ярилцлага мэдээлэл байх ба шинжлэх ухаан, технологийн салбарыг үргэлж дэмжин ажиллана
1.2.2 Мэдээлэл боловсруулж нийтлэхдээ бид орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн техник, технологи, дата мэдээлэл боловсруулах шинэ арга техникүүдийг ашиглахыг чармайна.
1.2.3 Аливаа мэдээлэлд шинжлэх ухаанч судалгааг эш болгох бөгөөд шинжлэх ухаан, технологийн мэдээллийг хөндөнө.
1.2.4 Шүгэл үлээгч веб сайт нь нийгмийн олон талын байр суурийг хүргэхийн тухайтад видео сурвалжилга болон дүрст контентийг нэвтрүүлнэ.
1.2.5 Тус веб сайт нь Монгол Улсын болон гаднын судалгааны материалыг ашиглан уншигч, үзэгчдэд ойлгомжтой хэлбэрээр инфографик бэлтгэн хүргэнэ.

1. Олон талт эх сурвалж
2.1.1 Шүгэл үлээгч веб сайт нь тал, талын олон байр суурийг хүргэх үүднээс тал бүрийн эх сурвалжийг ашиглах ба ингэхдээ Монгол улсын Зохиогчийн эрхийн хуулийг сахиж ажиллана.
2.1.2 Редакц нийтлэлийн бодлогын хүрээнд зөвхөн өглөөний хурлаар хэлэлцэж сонгосон сэдвүүдээр мэдээ бэлтгэх бөгөөд эх сурвалжийн тэнцвэрийг ямагт хадгална.
2.1.3 Редакцдаа мэдээлэл боловсруулахдаа тухайн асуудлаар заавал хоёр ба түүнээс дээш эх сурвалжаар баталгаажуулсны дагуу мэдээллээ нийтэд түгээнэ.
2.1.4 Редакц тухайн эх сурвалжтай харьцахдаа хүний жам ёсны эрхийг хүндэтгэнэ.
2. Сошиал хуудас

2.2.1 Мэдээллийн гол эх сурвалж уншигч, хүлээн авагчид байх бөгөөд фейсбүүк, твиттер болон нийгмийн сүлжээний бусад хуудас дахь өөрийн албан ёсны сувгаар дамжуулан контентоо түгээнэ.
2.2.2 Редакцын бодлогын 1.2.5-д дурдсан инфографик болон бусад хэлбэрийн контентыг рийл хэлбэрээр албан ёсны сувгаар цацна.
2.2.3 Сошиал сувгаар цацсан контент агуулгын хувьд үндсэн сайтын агуулгатай давхцахгүй байж болно.
2.2.2 Редакцын бодлогын 1.2.5-д дурдсан инфографик болон бусад хэлбэрийн контентыг рийл хэлбэрээр албан ёсны сувгаар цацна.
2.2.3 Сошиал сувгаар цацсан контент агуулгын хувьд үндсэн сайтын агуулгатай давхцахгүй байж болно.
ГУРАВ. СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙ
1. Сэтгүүлчийн ёс зүйг хэрхэн ойлгох
3.1.1 Шүгэл үлээгч веб сайтын сэтгүүлчид улиралд дор хаяж нэг удаа мэдээллийн ёс зүйн асуудлаар сургалтад хамрагдана.
3.1.2 Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, Дэлхийн сэтгүүлчдийн эвлэлээс гаргасан ёс зүйн асуудлаарх шинэ тутам судалгааг ямагт үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллана.
3.1.3 Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй.
3.1.4 Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй.
3.1.5 Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.
3.1.6 Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.
3.1.7 Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана.
3.1.8 Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.
3.1.9 Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.
3.1.10 Шүгэл үлээгч веб сайт нь Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллахыг эрмэлзэнэ.

1. Хууль дүрмийг чандлан сахина
4.1.1 Аливаа мэдээллийг цацахдаа Монгол Улсын холбогдох хууль дүрэм, журмыг ерөнхий мөрдлөг болгон ажиллана. Ингэхдээ хуулийн хүрээнд хэвлэн нийтлэх эрхийг гажуудуулсан зүйл, заалт бүрийг өөрчлөх, сайжруулах эрмэлзэлтэй ажиллана.
2. Хуулийн хариуцлага хүлээх тухай
4.2.1 Шүгэл үлээгч веб сайтад нийтлэгдсэн мэдээлэл бүрт хариуцлага хүлээх үүрэггүй.
4.2.2 Тус веб сайт нь аливаа иргэний сэтгүүл зүйг хүндэтгэн үзэж холбогдох хуулийн байгууллага, хувь хүн, байгууллага, хамт олон, иргэдийн гомдлыг албан ёсны суваг, цахим шуудангаар хүлээн авч, нийтлэлдээ тусгаж, хөндөхөөс өөрөөр аливаа хариуцлага хүлээхгүй.
3. Эх сурвалжаа нууцлах тухай
4.2.2 Тус веб сайт нь аливаа иргэний сэтгүүл зүйг хүндэтгэн үзэж холбогдох хуулийн байгууллага, хувь хүн, байгууллага, хамт олон, иргэдийн гомдлыг албан ёсны суваг, цахим шуудангаар хүлээн авч, нийтлэлдээ тусгаж, хөндөхөөс өөрөөр аливаа хариуцлага хүлээхгүй.
4.3.1 Шүгэл үлээгч цахим хуудсаар цацагдсан мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
4.3.2 Тус веб сайт нь мэдээ, мэдээллийн эх сурвалжийн баталгаатай баримт нотолгооны эх хувийг архивлаж, шаардлагатай тохиолдолд эх хувийн хуулбарыг ашиглана.
4.3.2 Тус веб сайт нь мэдээ, мэдээллийн эх сурвалжийн баталгаатай баримт нотолгооны эх хувийг архивлаж, шаардлагатай тохиолдолд эх хувийн хуулбарыг ашиглана.
ТАВ. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ
1. Олон нийтийн сүлжээнд хандах хандлага
5.1.1 Шүгэл үлээгч веб сайт олон нийтийн сүлжээгээр өөрийн контентуудаа түгээх ба ингэхдээ сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг баримтлан албан ёсны хуудсуудаар мэдээлэл түгээнэ. Албан ёсны хуудсууд:
Facebook: http://www.facebook.com/ShugelUleegchMGL
Twitter: https://twitter.com/Shugeluleegchmn
Instagram: ShugelUleegch
YouTube: https://www.youtube.com/@Shugeluleegch
2. Сэтгүүлчид олон нийтийн сүлжээг ашиглах
Facebook: http://www.facebook.com/ShugelUleegchMGL
Twitter: https://twitter.com/Shugeluleegchmn
Instagram: ShugelUleegch
YouTube: https://www.youtube.com/@Shugeluleegch
5.2.1 Сэтгүүлчдийн зүгээс олон нийтийн сүлжээнүүд дэх хувийн хуудсаараа өөрийн болон бусад агуулгыг түгээх эрхтэй. Ингэхдээ сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримтлан мэдээллийг түгээж, үзэл бодлоо илэрхийлэхийг эрмэлзэнэ.
5.2.2 Олон нийтийн сүлжээн дэх хувь хүний үзэл бодол нь нийт байгууллага хамт олон болоод Шүгэл үлээгч веб сайтын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохгүй.
5.2.2 Олон нийтийн сүлжээн дэх хувь хүний үзэл бодол нь нийт байгууллага хамт олон болоод Шүгэл үлээгч веб сайтын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохгүй.
ЗУРГАА. ХАРААТ БУС БАЙДАЛ БА ЗАР СУРТАЛЧИЛГАА
6.1. Шүгэл үлээгч веб сайт аливаа төлбөртэй, сурталчилгааны мэдээллийн эх сурвалжийг үзэгчдэд тодорхой байдлаар харуулна.
6.2. Төрийн байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллах.
6.2.1 Шүгэл үлээгч веб сайт төр, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сурталчлах мэдээлэл түгээх тал дээр нээлттэй байр суурьтай ажиллана.
6.2.2 Хамтран ажиллагч төрийн байгууллага, хамт олон, албан тушаалтан редакцын бодлогод хөндлөнгөөс оролцох эрхгүй ба редакцын хамт олонд шахалт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно.
6.2.3 Тухайн байгууллага, хамт олон, албан тушаалтны мэдээллийг нийтлэхдээ төр захиргааны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авах, санал гомдлыг хүлээн авах үүргийг Шүгэл үлээгч веб сайт хүлээхгүй ба хамтран ажиллагч түншүүдийг тодорхой эх сурвалж гэж хандана.
3. Бизнесийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах.

6.3.1 Шүгэл үлээгч веб сайт бизнесийн байгууллага, хамт олон, хувь хүмүүстэй зар сурталчилгааны чиглэлээр нээлттэй хамтран ажиллах ба ингэхдээ бизнесийн хамтын зарчмыг хүндэтгэн захиалагч талын хүсэлтүүдийг хүндэтгэн үзнэ.
6.3.2 Бидэнтэй түншлэгчид манай редакцын бодлогын 6.2.2, 6.2.3 –т заасны дагуу хөндлөнгөөс оролцох эрхгүй ба редакцын хамт олонд шахалт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно.
4. Сонгуулийн сурталчилгаа.
6.3.2 Бидэнтэй түншлэгчид манай редакцын бодлогын 6.2.2, 6.2.3 –т заасны дагуу хөндлөнгөөс оролцох эрхгүй ба редакцын хамт олонд шахалт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно.
6.4.1 Шүгэл үлээгч цахим хуудас Ерөнхийлөгч, УИХ, Орон нутаг зэрэг бүх шатны сонгуулийн сурталчилгааг хуульд заасанд хугацаанд төр захиргааны байгууллага, улс төрийн нам, эвсэл, бие даагч, нэр дэвшигчидтэй ижил тэгш, нээлттэй зарчмаар хамтран ажиллана.
6.4.2 Бизнесийн зарчмыг үндэслэн анхдагч гэрээлэгч талын эрхийг илүү хүндэтгэн үзнэ.
6.4.3 Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчтэй мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс нийлүүлэх контентод тухайн үед мөрдөгдөж буй зар сурталчилгааны үндсэн үнийн дүнгээс 100%-ийн нэмэгдэлтэй тарифаар хамтран ажиллана.