Сэтгэгдэл 0
Өмгөөлөгчид нь Криста Пайкийг цусны хорт хадвартай учир цаазаар авах ажиллагааны үеэр эрсдэл учирч болзошгүй анхааруулж байжээ

"People" сэтгүүлийн мэдээлснээр 2026 оны 01 дүгээр сард шүүхэд гаргасан баримт бичигт Криста Пайкийн өмгөөлөгчид түүнийг "миелопролифератив" (myeloproliferative) гэх цусны ховор төрлийн хорт хавдраар өвчилсөн болохыг анхааруулжээ. Энэ өвчний улмаас цусан дахь ялтас эсийн (тромбоцит) тоо хэт олширдог бөгөөд хэрэв түүнд үхлийн тариа хийвэл энэ нь нэмэлт өвдөлт, зовлон, айдас түгшүүр бий болгож болзошгүй гэж тэд сануулсан байна. Пайк 1995 онд 19 настай Коллин Слеммер охиныг тамлан зовоож, цаасны хутгаар хутгалж хөнөөсөн хэргээр цаазаар авах ял сонссон юм. 09 дүгээр сарын 30-нд түүнийг цаазлах үед ажилтнууд судсаар тариа хийх замыг (IV шугам) бэлтгэхэд хүндрэлтэй тулгарсан бөгөөд улмаар Пайкад үхлийн тарианы хоёр тунг хийсэн ч амьд үлдсэн. Хэдийгээр энэ талаар есөн сарын өмнө анхааруулж байсан ч, эмнэлгийн хүндрэл гарахаас сэргийлэх ямар нэгэн тусгай нөхцөл, бэлтгэл ажлыг урьдчилан хангаагүй байв.
Цусны хорт хавдрын ховор хэлбэрүүд нь хүний бие махбодод эрс өөрчлөлт оруулж чаддаг. Цусны хорт хавдар (эсвэл гематологийн хорт хавдар) гэдэг нь ясны чөмөгт үүсдэг хэд хэдэн төрлийн хорт хавдрыг нэрлэхэд хэрэглэгддэг ерөнхий нэр томьёо юм.
Цусны хорт хавдрын ховор хэлбэрүүд нь хүний бие махбодод эрс өөрчлөлт оруулж чаддаг. Цусны хорт хавдар (эсвэл гематологийн хорт хавдар) гэдэг нь ясны чөмөгт үүсдэг хэд хэдэн төрлийн хорт хавдрыг нэрлэхэд хэрэглэгддэг ерөнхий нэр томьёо юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.