Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Гурван талт уулзалтаас хамгийн их ашиг хүртэх нь Путин гэжээ

21 мин өмнө
Дональд Трамп, Владимир Путин, Ши Жиньпин нар Ираны дайныг зогсоох асуудлыг хэлэлцэхээр энэ долоо хоногт Хятад улсад гурван талт уулзалт хийж магадгүй байна. Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, 11-р сарын 18-19-ний өдрүүдэд Хятадын Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос болон Хятадын удирдагчидтай уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр  "Би Хятад руу явах гэж байна. Тэнд болох уулзалтуудын нэг нь Ерөнхийлөгч Путин, Ерөнхийлөгч Ши нартай хийх уулзалт байх болов уу. Энэ ч сонирхолтой хэрэг болно доо. Бид цөмийн зэвсэггүйжүүлэлт зэрэг олон асуудлаар ярилцах болно. Ер нь олон сэдвийг хөндөнө. Бид Иран дахь дайныг зогсоохыг зорьж байна" гэжээ. Хэрэв энэ уулзалт болох аваас түүхэн үйл явдал болох нь дамжиггүй. Гэхдээ гурван удирдагчийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгаа тул тэд ямар нэгэн дорвитой шийдэлд хүрэх магадлал бага гэж ажиглагчид үзэж байна. Кремль 10-р сарын 21-ний өдөр энэхүү өвөрмөц гурван талт уулзалтын талаар мэдэгдэл хийж, бэлтгэл ажил хийгдэж байгааг баталсан байна. Үүнээс өмнө "Wall Street Journal" сонин, 2022 онд Украин руу довтолсон ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энэхүү гурван талт хэлэлцээг ашиглан, Москвад ашигтай байдлаар Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээрийг байгуулахыг хүсэж байгаа тухай мэдээлж байв. Стимсон төвийн Хятад судлалын хөтөлбөрийн захирал Сун Юнь "Энэ уулзалт болох байх. Харин ямар хэлбэрээр, ямар агуулгатай болох нь л гол асуудал юм. Хятад улс үүнээс гарах нэр хүндийг л хүсэж байгаа болохоос, гарах зардал, хариуцлагыг үүрэхийг хүсэхгүй байна" гэж хэлжээ.

Путиний хувьд "дипломат амжилт"

АНУ-д Трампыг Хятад, Орос зэрэг улсуудынх шиг авторитар удирдагчдад талтай ханддаг хэмээн олонтаа шүүмжилдэг. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаанд ажиллаж байсан, Төрийн департаментын өндөр албан тушаалтан асан Дэнни Рассел "Гурван талт уулзалтаас хамгийн их ашиг хүртэх хүн бол Путин юм. Энэхүү уулзалтыг зохион байгуулах санаачилгын ард оросууд байгаа нь тодорхой бөгөөд хэрэв уулзалт болбол энэ нь тэдний хувьд томоохон 'дипломат амжилт' болох болно" гэжээ.
Расселын хэлснээр, "авторитар хүчирхэг удирдагчдыг биширдэг" Трампад ийм уулзалт таалагдах нь гарцаагүй. Гэхдээ түүний зөвлөхүүд хэлэлцүүлгийн сэдэвт Украин улсыг огт оруулахгүй байхыг түүнд хатуу анхааруулсан бололтой.

Бээжин энэ жилийн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь АНУ, Оросыг багтаасан 21 гишүүнтэй бүлэг юм гэжээ.

Холбоотой мэдээ

Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гурван талт уулзалтаас хамгийн их ашиг хүртэх нь Путин гэжээ
Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он