Сэтгэгдэл 0

Аудитын ерөнхий газраас Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн яам болон харьяа байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, 549.5 тэрбум төгрөгийн алдаа дутагдал илрүүлсэн байна. Тухайлбал, Э.Бат-Амгалан сайдын дотоод хяналт хангалтгүйгээс нийт таван байгууллагад санхүүгийн зөрчлөө залруулах албан шаардлага өгчээ.
Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн албан бичигт дурдсанаар, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайдын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гуйцэтгэлд олон зуун тэрбумын зөрчил илэрсэн нь Төсвийн болон Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах, Төрийн хэмнэлтийн тухай хуулиудыг ноцтой зөрчжээ. Хамгийн ноцтой нь “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төрийн мөнгөнд хяналт тавих үүргээ биелүүлээгүй” хэмээнд дүгнэсэн байгаа. Иймээс заавал залруулах ёстой нөхөн төлбөр тавьж, зөрчил бүхий албан шаардлага тавьсныг Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөг хэр нь залруулах арга хэмжээ аваагүй байгаа ажээ.
Аудитын албан шаардлагын хугацаа 2026 оны арванхоёрдугаар сарын 1-нд дуусах бөгөөд энэ хугацаанд санхүүгийн зөрчил дахин гаргахгүй байхыг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны албан тушаалтнуудад даалгасан байна.
Бүтэн үзэх линк: https://www.audit.mn/audit/report_detail/44269
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.