Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

100 сая төгрөгийн хахууль авсан Баянхонгорын экс дарга нарт дахин торгох ял оноов

10 мин өмнө
 
Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хоёр өдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Баянхонгорын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өдгөө төлөөлөгч болсон Ц.Отгонбаяр, Засаг дарга асан Г.Батжаргал нар “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургаадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Эл компани нь тус аймгийн Баян-Өндөр сумын нутагт Хөшөөт гэх газарт нөхөөн сэргээлт хийх тендерт шалгарахын тулд ийм хэмжээний мөнгө хахууль болгож өгсөн байдаг. Тэдэнтэй хамт ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхболд нарыг буруутган АТГ-т шалгаж, Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан”, 22.4-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан”, 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэх үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдсэн юм.
 
Засаг дарга асан Г.Батжаргалын тухайд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэггүй, барилга, нийтийн хоол, зочид буудлын чиглэлээр ажилладаг, найз С.Мөнхболдынхоо эзэмшлийн “Агьхаарвист” ХХК-ийг нөхөн сэргээлт хийлгэх нэрээр гэрээ боловсруулж, өөрөө батлан, тус аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэдэг газарт 318 га талбайд ашигт малтмал олборлох эрх олгож давуу байдал үүсгэсэн хэрэгт холбогдсон.
Тэдэнд холбогдох хэргийг өмнө нь Баянхонгор аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны аравдугаар сард хэлэлцээд Г.Батжаргалыг албан тушаалаа урвуулсан, хахууль авсан үйлдэлд нь тус бүр 15, нийт 30 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь найман жил хасаж байв. Ц.Отгонбаярыг хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, 20 сая, Д.Ихбаярыг 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь долоон жил хязгаарласан. Д.Сайнбилэгийг 4.5 саяар торгож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр, З.Эвлэгсайханыг таван сая, С.Мөнхболдыг 10 сая төгрөгөөр торгож, төрийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах ял оноож байв. Г.Батжаргал, Ц.Отгонбаяр, Д.Ихбаяр, З.Эвлэгсайхан нарын хахуульд өгч, авалцсан 100 сая төгрөгийг тэднээс тэнцүү гаргуулж, улсын орлогод хураахаар шийдвэрлэж байсан билээ.
 
Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс дээрх хүмүүсийг гэм буруутайд тооцож, Г.Батжаргалын нийтийн албанд ажиллах эрхийг найман жил хасан, 31.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Ц.Отгонбаярын нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 16.8 сая төгрөгөөр торгохоор болов. Д.Ихбаяр, Д.Сайнбилэг, С.Мөнхболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, тус бүрийг нь 10 саяар торгох ял оноосон байна. З.Эвлэгсайханыг зургаан сар төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хаслаа. Г.Батжаргал, Ц.Отгонбаяр нарын хахуульд авсан 100 сая төгрөгийг тэднээс тэнцүү хуваан гаргуулахаар болсон юм.

Холбоотой мэдээ

Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно
Т.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” бол иргэний мэдэх эрх, оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх цахим шинэчлэл юм
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

100 сая төгрөгийн хахууль авсан Баянхонгорын экс дарга нарт дахин торгох ял оноов
АТГ: Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ
Э.Бат-Амгалан сайд 549 тэрбумын санхүүгийн зөрчлөө хэзээ арилгах вэ
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
Т.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” бол иргэний мэдэх эрх, оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх цахим шинэчлэл юм
Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Chapman Freeborn” компани “Boeing 787-9” онгоцыг түрээслүүлэхэд зуучилжээ
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Монгол Улсад 958,470 жуулчин иржээ
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өсжээ
Хандивын дроныг төсвийн хөрөнгөөр авсан гэж мөнгө завшсан даргын ялыг хэвээр нь үлдээв
Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он