Сэтгэгдэл 0
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 75 хувь нь хамрагджээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг амжилттай зохион байгуулагдаж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 131,596 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа.
2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар төлөвлөсөн хүүхдийн 75 хувийг үзлэгт хамруулаад байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас.Хан-Уул дүүргийн ЕБ 32 дугаар сургууль, .Сонгинохайрхан дүүргийн ЕБ 42-р сургууль дээр зохион байгуулагдаж буй хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн үйл ажиллагаа, явцтай танилцаж, дэмжлэгт хяналт хийж зөвлөлгөө, мэдээлэл өгч ажиллажээ.
Мөн БЗД ,БГД, Чингэлтэй ,СБД-ийн ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулагдаж байгаа аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.