Сэтгэгдэл 0
“Chapman Freeborn” компани “Boeing 787-9” онгоцыг түрээслүүлэхэд зуучилжээ

“Chapman Freeborn” компани “MIAT Mongolian Airlines” болон “Air Congo” авиа компаниудын хооронд “Boeing 787-9 Dreamliner” агаарын хөлгийг түрээслэх гэрээ байгуулжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Конго улсын агаарын тээврийн компанийн парк шинэчлэл болон зорчигч тээврийн үйлчилгээгээ өргөжүүлэх төлөвлөгөөг дэмжих зорилготой аж.
Тус агаарын хөлөг 2026 оны 10-р сарын 27-ны өдөр Киншаса хотын Н’джили олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд Тээврийн асуудал хариуцсан Шадар сайд Жан-Пьер Бемба, “Air Congo” компанийн ТУЗ-ийн дарга Жанн Мадлен Мпемба Тужибикиле, “Air Congo” компанийн Ерөнхий захирал Месфин Биру нар угтан авсан байна. Өнгөрсөн сарын 31-нээс эхлэн үйлчилгээнд явж эхэлсэн “Boeing 787-9” агаарын хөлөг нь нийт 292 суудалтай бөгөөд үүнд Бизнес ангилалд 30, Премиум эконом ангилалд 36, Эконом ангилалд 226 суудалтай байна.
Энэхүү хөлөг нь “Air Congo”-гийн зорчигч тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зорчигчдод илүү олон төрлийн ангиллын сонголтыг санал болгох юм. “Chapman Freeborn” компани “MIAT Mongolian Airlines”-ийг түрээсийн тохиромжтой түншээр сонгон, хоёр компанийн хоорондох хэлэлцээг зохион байгуулж, гэрээ байгуулах болон агаарын хөлгийг хүлээлгэн өгөх үйл явцыг зохион байгуулж ажилласан байна.
Chapman Freeborn компанийн ACMI болон Түрээсийн албаны захирал Даниел Хаггинс “Бид MIAT болон “Air Congo”-г холбож өгсөндөө баяртай байна. Агаарын тээврийн компаниудын хувьд зөв онгоц олох нь томоохон сорилтын нэг. Түрээсийн зохицуулалт нь тэдний үйл ажиллагааны хэрэгцээ болон арилжааны төлөвлөгөөнд нийцсэн байх ёстой. Бидний үүрэг бол зөв түншүүдийг холбож, агаарын тээврийн компаниудад тохиромжтой хүчин чадлыг тодорхойлохоос эхлээд хүргэлт хүртэлх үйл явцыг зохицуулахад хамтран ажилладаг” гэжээ. “Chapman Freeborn” нь томоохон корпорациуд, засгийн газрууд, ТББ-уудад хувийн агаарын зорчигч болон ачаа тээврийг түрээслэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.