Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ

6 мин өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 11 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 442 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 371 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 71 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Гаалийн ерөнхий газар, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨАТҮГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн зарим этгээдийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 107 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 26 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Эдгээрээс 8 гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлэв.

Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр газар ашиглах эрх олгосон, иргэнээс хандивласан малыг худалдан борлуулж хандивын орлого төвлөрүүлэх дансанд шилжүүлээгүй, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр нэр бүхий албан тушаалтны хувь эзэмшдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон, харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар нийтийн албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж харьяа салбаруудад үйл ажиллагаа явуулж байсан хуулийн этгээд, иргэд нартай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон, мөн өөртөө эд хөрөнгийн давуу байдал бий болгосон нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх тул шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ

100 сая төгрөгийн хахууль авсан Баянхонгорын экс дарга нарт дахин торгох ял оноов
Э.Бат-Амгалан сайд 549 тэрбумын санхүүгийн зөрчлөө хэзээ арилгах вэ
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

100 сая төгрөгийн хахууль авсан Баянхонгорын экс дарга нарт дахин торгох ял оноов
АТГ: Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ
Э.Бат-Амгалан сайд 549 тэрбумын санхүүгийн зөрчлөө хэзээ арилгах вэ
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
Т.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” бол иргэний мэдэх эрх, оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх цахим шинэчлэл юм
Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Chapman Freeborn” компани “Boeing 787-9” онгоцыг түрээслүүлэхэд зуучилжээ
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Монгол Улсад 958,470 жуулчин иржээ
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өсжээ
Хандивын дроныг төсвийн хөрөнгөөр авсан гэж мөнгө завшсан даргын ялыг хэвээр нь үлдээв
Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он