
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг анхааруулж байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 18-наас
2026 оны арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18, 19-нд Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 20-нд Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч, Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27 хэм хүйтнээс 32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20 хэм хүйтнээс 25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8 хэм хүйтнээс 13 хэм, бусад нутгаар 14 хэм хүйтнээс 19 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15 хэм хүйтнээс 20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 6 хэм, бусад нутгаар 7 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.