Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Өргөдлийн байнгын хороо: Гэр бүл, хүүхдийн асуудлыг тусад нь хянадаг шүүгч ажиллана

2026/03/18

Өргөдлийн байнгын хороо 2026 оны 03-р сарын 17-нд хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын мэдээллийг сонслоо. Мөн Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаар мэдээлэл сонсов.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Манай улсын хувьд хүүхэд хамгааллын асуудлын эрх зүйн бодлогын хувьд УИХ-д Гэр бүлийн тухай хуулийг өргөн барьсан. Хаврын чуулганы хуралдаанаар цаг алдахгүй хэлэлцэж батлах ёстой. Хуулийн төсөлд гэр бүл, хүүхдийн асуудлыг тусад нь хянаж шийдвэрлэх шүүгч ажиллана. Шүүгч нар нь эхнээсээ томилогдсон” гэв.

Өргөдлийн байнгын хорооны гишүүд дээрэлхэлтийн эсрэг салбар яамдын хэрэгжүүлж буй бодлогууд уялдаа холбоотой ажиллах, хууль эрх зүйн орчноо сайжруулах талаар эргэн харах, дээрэлхэлтийн гэмт хэрэгт давтан холбогдож байгаа хүүхдүүдийн талаарх мэдээллийг тодорхой болгох, тоон мэдээлэл бодит байх, төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын механизм тасралтгүй үргэлжилж байгааг олон нийтэд түргэн шуурхай, ил тодоор мэдээлдэг байх шаардлагатай талаар саналаа хэллээ.

Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө. Өргөдлийн байнгын хороонд орон сууцтай холбоотой 32 гомдол ирж, үүний цаана 200 гаруй иргэдийн асуудал хөндөгдөж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын 997 мянган өрхийн 295 мянга нь орон сууцанд амьдардаг. Тодруулбал, 2025 онд 25817 орон сууц ашиглалтад орж, орон сууцанд амьдардаг иргэдийн тоо өссөөр байна. Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөгөвь аймгуудад орон сууцны бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он