Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой

25 мин өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулсан сургалтын үеэр боловсролын салбарын бодлогын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн хөгжил, сургуулийн менежмент, санхүүжилтийн тогтолцооны талаар мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг танилцууллаа.
Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг өмнө нь долоон удаа хийхээр оролдож байсан ч энэ удаад сургуулийн удирдлагууд манлайлж, шинэчлэлийг сургууль бүрд бодитоор хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр “Хөтөлбөрийн шинэчлэлийг зөвхөн агуулгын өөрчлөлт гэж ойлгож болохгүй. Үүнийг хэрэгжүүлэх санхүүжилт, багшийн чадамж, сургуулийн менежмент, үнэлгээ, сургалтын орчин зэрэг бүх асуудлыг системээр нь шийдэх ёстой. Сургуулийн удирдлагууд энэ шинэчлэлийн гол манлайлагч байх учиртай” гэв.
СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ЧАДАМЖ, МАНЛАЙЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ
Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн үр дүн сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, багшийн заах арга зүй, суралцагчийн мэдлэг, чадварын ахицад илрэх ёстой. Иймд сургуулийн захирлууд шинэчлэлийн бодлого, зорилгыг ойлгож, багш нарын хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах, хэрэгжилтийн үр дүнг хариуцах манлайлалтай байх шаардлагатай байна.
Энэ хүрээнд багшийн чадамжийн хүрээг баталсан бөгөөд цаашид сургуулийн удирдах ажилтнуудын чадамжийг оношилж, үр дүнд үндэслэн мэргэжлийн хөгжлийг нь дэмжихээр ажиллаж байна.
БАГШИЙН ГУРВАН ТУЛГУУРТ БОДЛОГО 
Сургалтын чанарыг сайжруулахад багшийн мэргэжлийн чадамж, ажлын бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг цогцоор нь шийдэх шаардлагатайг онцоллоо. Мөн багшийн ажлын ачаалал, ажиллаж буй орчин, нөхцөлийг харгалзсан цалин хөлсний зохицуулалтыг боловсронгуй болгох, тэтгэврийн хуримтлалын асуудлыг судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг хөндлөө.
Багшийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд цалин хөлсний тогтолцоог шинэчлэхийн зэрэгцээ мэргэжлийн хөгжлийг тасралтгүй дэмжих нь чухал юм.
ХУВЬСАХ ЗАРДЛЫН ТОГТОЛЦООГ СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭТЭЙ УЯЛДУУЛАХ 
Хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгохын тулд сургуулийн санхүүжилтийг суралцагчийн хэрэгцээ, сургалтын онцлогтой уялдуулах шаардлагатай байна.
Хувьсах зардлыг хичээл, сургалтын онцлог, хэрэгцээ, өртөгт үндэслэн тооцож олгох тогтолцоог боловсронгуй болгосноор сургуулиудын нөөц, боломжийн ялгааг бууруулж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Мөн зургаан настай хүүхдийн суралцах орчныг бүрдүүлэх, STEAM сургалтын тоног төхөөрөмж, тоглоом, хэрэглэгдэхүүний зардлыг шийдвэрлэх нь хөтөлбөрийн шинэчлэлийн салшгүй хэсэг юм.
СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ
Сургуулийн удирдлага зөвхөн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна сургалтын чанар, багшийн хөгжил, суралцагчийн ахиц, сургуулийн үр дүнг удирддаг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.
Иймээс сургуулийн менежмент, суралцагчийн үнэлгээний тогтолцоог шинэчилж, сургалтын үр дүнг бодитой хэмжих, сурлагын ахицад тулгуурлан сургалтын үйл ажиллагааг сайжруулахад анхаарна.
ЦАХИМ ШИЛЖИЛТ
Багшийн ажлын ачааллыг бууруулж, сургалтын бүтээмжийг нэмэгдүүлэхэд хиймэл оюуны хэрэглээг нэвтрүүлэхээр үе шаттай бэлтгэж байна.
Хиймэл оюунд суурилсан туслах багшийн шийдлийг эхний ээлжид сургуулийн өмнөх боловсролын багш нараас эхлүүлэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид хичээл төлөвлөх, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, ажлын тайлан бэлтгэх зэрэг давтагддаг ажлыг хөнгөвчлөхөд ашиглана.
Энэ нь багшийг орлох бус, багшийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, хүүхэдтэй ажиллах цагийг нэмэгдүүлэх зорилготой юм.
“ГЭРТ ОЙРХОН СУРГУУЛЬ” БОЛ ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫН НЭГ ХЭСЭГ
Нийслэлийн сургуулийн ачааллыг бууруулах, хүүхдийг гэртээ ойр сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд хотхоны бага сургуулийн тогтолцоог хөгжүүлж байна.
Энэ нь зөвхөн сургуулийн хүртээмжийн асуудал биш, хүүхдийн суралцах орчин, багшийн ажлын ачаалал, сургалтын чанартай шууд холбоотой бодлогын шийдэл юм. Хотхоны бага сургуулийн зохион байгуулалтын үр дүнд 600 бүлгийн ачаалал бодитоор буурсан талаар сургалтын үеэр мэдээллээ.
Цаашид хүн амын өсөлтөөс үүдэх сургуулийн насны хүүхдийн тооны нэмэгдлийг даван туулахын тулд сургуулийн барилга байгууламж, багшийн нөөц, санхүүжилт, сургалтын зохион байгуулалтыг цогцоор нь төлөвлөх шаардлагатай байна.
Энэ хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран сургуулийн барилга байгууламжийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд сургалтын үеэр Дэлхийн банктай 44, Азийн хөгжлийн банктай 11 сургуулийн барилгын төсөлд хамтран ажиллах талаар танилцууллаа.
ШИНЭЧЛЭЛИЙГ САНХҮҮЖИЛТ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНТОЙ УЯЛДУУЛАХ НЬ ЧУХАЛ
Шинэ хөтөлбөрийг сургууль бүрд хэрэгжүүлэхийн тулд бодлогын зорилгоос гадна шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалт, зохицуулалтыг бүрдүүлэх хэрэгтэйг тэмдэглэв.
Боловсролын салбарт 2020–2025 онд 52 сургуулийн барилга ашиглалтад орсон бол одоогоор салбарт нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 23 барилга ашиглалтад ороод байгаа талаар мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр хөндсөн асуудлуудын хүрээнд сургуулийн удирдлагууд шинэчлэлийн бодлогыг зөв ойлгож, багш, ажилтнууддаа хүргэх, сургуулийнхаа нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх, санаачилгатай ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.
Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл амжилттай хэрэгжих эсэх нь бодлогын шийдвэрээс гадна түүнийг сургууль дээр хэрэгжүүлж буй удирдлага, багш нарын манлайлал, хамтын ажиллагаанаас шууд хамаарна. 

Холбоотой мэдээ

Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
Хулгайлсан цагаа уучлал хүссэн захидлын хамт буцаан өгчээ
Ханхүү Харри, Меган Маркл хоёр Хаан Чарльзаас ч том асуудалтай нүүр тулж байна
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он