Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

​Ким Жөн Ун гэж хэн бэ

25 мин өмнө
Ким Жөн Ун бол Хойд Солонгосын дээд удирдагч юм. Коммунист улс болох Хойд Солонгос нь дэлхийн хамгийн хаалттай, нууцлаг орнуудын нэгд тооцогддог. Ким 2011 онд эцгийгээ нас барсны дараа эрх мэдлийг гартаа авсан. Тэрбээр улс төрийн харгис арга мэхүүдийг ашиглахын зэрэгцээ цөмийн зэвсгийн хүчин чадлаа хөгжүүлэх замаар байр сууриа бэхжүүлсэн байна. Тус улсын дэглэм ард иргэдээ бүрэн хяналтдаа байлгах тоталитар дарангуйллыг тогтоосон бөгөөд Ким өөрөө ард түмнээсээ хэт их хүндлэл, бишрэлийг хүлээдэг.

Харин өрнөдийн орнууд түүнийг дэлхийн тогтсон дэг журамд заналхийлэл учруулж буй этгээд гэж үздэг бөгөөд Хойд Солонгос  Орос, Хятадтай дотно харилцаатай байгаа нь энэхүү үзэл бодлыг улам бүр баталгаажуулж байна.

Ким Жөн Ун Хойд Солонгост 1982 эсвэл 1983 оны 01 дүгээр сарын 08-нд төрсөн. Гэвч АНУ-ын Засгийн газар түүнийг Швейцарт суралцаж байхдаа ашиглаж байсан гадаад паспорт дээрх мэдээлэлд үндэслэн 1984 онд төрсөн гэж үздэг.

Бага нас
Ким Жөн Ил болон түүний гурав дахь эхнэр Ко Ён Хи нарын отгон хүү Ким Жөн Ун бага насаа олны нүднээс далд өнгөрүүлжээ. Үнэндээ түүний хүүхэд насны талаарх мэдээлэл тун хомс байдаг. Тэрбээр 2002-оос 2007 оны хооронд Пхеньян дахь Ким Ил Сены нэрэмжит их сургуульд суралцжээ. Тус сургууль нь Хойд Солонгосыг үндэслэгч, Ким Жөн Уны өвөөгийн нэрээр нэрлэгдсэн байна. 2009 он гэхэд дипломат хүрээнийхний дунд Ким Жөн Ун эцгийнхээ халааг авч, Солонгосын Хөдөлмөрийн Намын тэргүүн болон Хойд Солонгосын бодит удирдагч болох нь тодорхой болсон байв.

2010 оны 10 дугаар сард Пхеньян хотноо болсон Солонгосын Хөдөлмөрийн Нам (СХН) үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан цэргийн парадын үеэр Ким Жөн Ун бие нь тааруу байгаа эцгийнхээ хажууд анх гарч ирэв. Шинжээчид үүнийг Ким Жөн Ил эрх мэдлийг шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж буйн бас нэгэн нотолгоо гэж үзсэн байна.

Залгамжлагч
Дэлхийн хэвлэл мэдээллийнхэн ч яг ингэж бодож байв. Өмнөд Солонгосын сонин хэвлэлүүдэд эцгийнхээ хажууд сууж буй, булцгар царайтай, нухацтай харцтай Ким Жөн Уны зургууд нийтлэгдсэн нь нууцлагдмал тус улс залгамжлагчаа анх удаа олон нийтэд ил болгосон хэрэг байлаа.

Ким Жөн Илийн нас баралт
2011 оны 12-р сарын 17-нд Ким Жөн Ил таалал төгсжээ. Оршуулгын цувааг тэргүүлэн явахдаа толгойгоо гудайлган, ёслол төгөлдөр бөгөөд хүндэтгэлтэй байр суурьтай явсан Ким Жөн Ун нь Хойд Солонгосын шинэ удирдагчийн үүргийг бодитоор хүлээн авав. Тэрбээр тус улсын "дээд удирдагч" хэмээх албан бус цолыг эзэмших болсон нь түүнийг Засгийн газар болон зэвсэгт хүчний аль алиных нь тэргүүн болохыг илтгэж байв.

Байр сууриа бэхжүүлсэн нь
Ким Жөн Ун эрх мэдэлд хүрснийхээ дараа эцгийнхээ томилсон цэрэг, Засгийн газрын албан тушаалтнуудыг сольж, өөрийн байр сууриа хурдан бэхжүүлжээ. Тэрбээр мөн өөрт нь өрсөлдөгч болж болзошгүй хүмүүсийг онилсон байна.

Жан Сон Тэкийг цаазалсан нь
2013 онд Ким Жөн Ун өөрийн хэр харгис хэрцгий байж чадахаа харуулахын тулд авга ах Жан Сон Тэкийг цаазалсан. Төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Жан Сон Тэкийг "урвасан хэрэг"-т буруутган, цэвэрлэгээ явуулах үеэрээ цаазалсан байна. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан болон тус улсаас дүрвэгсдийн мэдээлснээр, дэглэмийг эсэргүүцсэн олон хүн мөн тогтмол цаазлуулдаг  байжээ.

Ким Жөн Намын аллага
2017 оны 02 дугаар сард Ким Жөн Илийн ууган хүү, нэгэн цагт эцгийнхээ залгамжлагч хэмээн тооцогдож байсан Ким Жөн Нам Малайз улсад VX мэдрэлийн хорт бодис ашигласан алуурчдын гарт амиа алджээ. Тэрбээр 2001 онд хуурамч паспорт ашиглан Япон улс руу, тодруулбал Токио Диснейлэндэд зочлохоор нэвтрэхийг завдах үедээ баривчлагдсанаасаа хойш Ким Жөн Унтай таагүй харилцаатай болсон байв.

Улс төрийн нүүдэл
Ким Жөн Ун эрх барьж эхэлсэн эхэн үедээ Солонгосын Хөдөлмөрийн Нам (СХН)-ын нөлөөг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ. Тэрббээр 2016 оны 05 дугаар сард СХН-ын 7-р их хурлыг зохион байгуулсан нь 1980 оноос хойших анхны их хурал байв. Энэхүү үйл явдлыг дээд удирдагчийн хувьд албан ёсны "хаан ширээнд залах ёслол" мэтээр харж болохоор байлаа. Ийнхүү нарийн төлөвлөгдсөн, сүр жавхлант хурлууд нь өдгөө засаглал болон манлайллын гол хэрэгсэл болжээ.
 

Холбоотой мэдээ

Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
Хулгайлсан цагаа уучлал хүссэн захидлын хамт буцаан өгчээ
Ханхүү Харри, Меган Маркл хоёр Хаан Чарльзаас ч том асуудалтай нүүр тулж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
Хулгайлсан цагаа уучлал хүссэн захидлын хамт буцаан өгчээ
Ханхүү Харри, Меган Маркл хоёр Хаан Чарльзаас ч том асуудалтай нүүр тулж байна
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он