Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа

14 мин өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар 2026 онд дотоодын үйлдвэрлэгчдийн бордоог хээрийн нөхцөлд туршлаа.

Туршилтыг хоёр байгууллага хийсэн. Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Дархан-Уул аймгийн Хонгор суманд туршсан бол Хөдөө аж ахуйн их сургууль Төв аймгийн Борнуур суманд туршсан.

Тариалангийн хөрсний үржил шим буурч байгаа нь туршилтыг хийх болсон гол шалтгаан юм. Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн 2024–2025 онд 15 аймгийн 55 сумын 137 аж ахуйн нэгж, иргэний 54654.1 га  талбайн хөрсний шинжилгээгээр 3.0%-иас их ялзмагтай талбай 0.8%, 2.01-3.00% ялзмагтай талбай 57.1%, 2.00%-иас бага ялзмагтай талбай 42.1%-ийг эзэлсэн. Харин шим тэжээлийн бодисын хангалтын зэргийн хувьд нитрат азотын агуулалтаар 92.4% нь бага, 2.0% нь дунд, 5.6% нь сайн, хөдөлгөөнт фосфорын агуулалтаар 2.9% нь бага, 95.8% нь дунд, 1.3% нь сайн, солилцох калийн агуулалтаар 95.6% нь бага, 4.3% нь дунд, 0.1% нь сайн хангалттай байгаа нь тогтоогдсон байна.

Эрдэмтдийн тооцоогоор хөрсний үржил шимийн төлөв байдалд үндэслэн бордох системийг бүрэн хэрэгжүүлэхэд манай улсын газар тариалангийн үйлдвэрлэлд азотын бордоо 113.1 мянган тонн, фосфорын бордоо 64.1 мянган тонн, калийн бордоо 41.3 мянган тонн, нийт 218.5 мянган тонн химийн бордоо шаардлагатай байгаа юм.

Дотоодын бордоог туршихад шар луувангийн ургацыг 88, рапсынхыг 56, буудайнхыг 35 хувиар нэмэгдүүлэв

1. Хонгор сум: БУУДАЙН ТУРШИЛТ

Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн туршлагын 12 га талбайд 6 аж ахуйн нэгжийн 7 төрлийн бордоог буудай дээр туршсан. Туршилтад “Монпеллетс” ХХК-ийн хонины ноосон органик бордоо, “Промон трейд” ХХК Бона ясны бордоо, MCPT органик бордоо ХХК, ШУА-ийн Технологийн инкубатор, “Таримал ургамал” ХХК, “Хан дээж” ХХК-ийн бордоо хамрагдсан. Хуурай 4 бордоог тариалалтын өмнө үндсэн тунгаар хөрсөнд хийсэн. Шингэн гурван бордоог ургалтын хугацаанд иш навчинд хоёр удаа шүршсэн. Туршилтыг усалгаагүй нөхцөлд хийсэн бөгөөд талбайн хөрс 1.85 хувийн ялзмагтай, азот болон калиар бага хангалттай байв.

Усалгаагүй нөхцөлд тариалсан буудайн ургацад бордооны үйлчлэлийг судалсан дүн, 2026 он

Үндсэн тунгаар хэрэглэсэн хуурай бордооны ургац дунджаар 23.2 ц/га гарч, хяналтынхаас 30.3 хувиар өссөн. Хамгийн өндөр үр дүнг Бона ясны бордоо 34.8 хувийн өсөлтөөр үзүүлжээ. Шингэн бордооны ургац дунджаар 20.3 ц/га буюу хяналтынхаас 14 хувиар их байв. Бордоо нь буудайн навчны талбайг ч томруулсан. Түрүүлэлтийн үе шатанд бордоогүй талбайн навчны талбай 8.5 мянган м²/га байхад хуурай бордоот талбайд 10.1–11.5 мянган м²/га хүрсэн.

Энэ жил хавар хуурай, хүйтэн, зун аадар бороо, хүчтэй салхитай байсан ч бордоот талбайн ургац тогтвортой өндөр гарсан. Одоогоор хөрсний агрохимийн болон үрийн чанарын шинжилгээ хийгдэж байгаа тул эцсийн дүнг гаргасны дараа зөвлөмж боловсруулах талаар хүрээлэнгээс мэдэгдэв.

2. Борнуур сум: БУУДАЙ, РАПС, ТӨМС, ШАР ЛУУВАНГИЙН ТУРШИЛТ

Хөдөө аж ахуйн их сургууль Борнуур суман дахь сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн төвдөө дотоодын бордоог 4 таримал дээр туршсан. Туршилтад Азобор-8, Шимт бор (гумин), “Промон трейд” ХХК  мах, ясны гурил бордоо, “Түмэн шувуут” ХК-ийн сангасны бордоо, “MCPT” ХХК болон “Эко Тайхи” ХХК-ийн компост бордоо хамрагдсан. Рапсын туршилтад ЭМ бактерийн бордоог нэмж туршсан. Туршилт бүрийг 4 давталттайгаар тавьсан бөгөөд хээрийн ажилд тус сургуулийн багш нар, агрономийн ангийн оюутнууд оролцжээ.

Шар лууван.Азобор-8 бордоо «Шантэна Роял» сортын шар луувангийн ургацыг 87.6 хувиар нэмэгдүүлж, бараг хоёр дахин өсгөсөн. Судлаачид энэ нь эрдэс бордоо хурдан үйлчилдэгтэй холбоотой гэж үзэж байна.

Рапс.Ясны гурил болон “MCPT” ХХК-ийн компостоор бордсон «Надёжный-92» сортын рапсаас га-гаас 19.1–19.3 центнер үр хураасан. Энэ нь хяналтын талбай буюу бордоогүй талбайгаас 54–56 хувиар их юм. Бордсон рапсын нэг ургамалд ногдох үрийн тоо, мянган үрийн жин хоёулаа нэмэгдсэн.

Буудай.«Дархан-166» сортын буудай 112 хоногт бүрэн болц гүйцсэн. “Эко тайхи” ХХК-ийн компост бордоо хэрэглэсэн ургац 20.7 ц/га гарч, хяналтынхаас 32.7 хувиар өссөн.

Төмс.Хавар хүйтэн байснаас «Гала» сортын төмсний ургалт хоцорсон. Ийм нөхцөлд ч Шимт бор гумины бордоо ургацыг 30.9 хувиар нэмэгдүүлсэн тус тус дүн гарлаа.

Харин шувууны сангас буудайн ургацыг, ЭМ бактерийн бордоо рапсын ургацыг хяналтынхаас бууруулсан. Тиймээс судлаачид таримал тус бүрд тохирох бордоог сонгох нь чухал гэж онцолж байна. Мөн туршилтыг гурваас доошгүй жил үргэлжлүүлж үр дүнг баталгаажуулах, бордоо тус бүрийн зохистой тунг тогтоохыг санал болгож байна.

Холбоотой мэдээ

Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
Хулгайлсан цагаа уучлал хүссэн захидлын хамт буцаан өгчээ
Ханхүү Харри, Меган Маркл хоёр Хаан Чарльзаас ч том асуудалтай нүүр тулж байна
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.доллар болжээ
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он