Сэтгэгдэл 0
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав

“Эрдэнэс Таватолгой” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг “Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нөлөөлсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан нэг сарын хугацаанд цагдан хориод байгаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татаад буй юм. Тэгвэл яллагдагчаар татаж буй тус зүйл анги нь 12 хүртэлх жилийн хорих ялтай аж.
Н.Цэрэнсамбуу нь “Бланс” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнтэй холбоотойгоор тендерт оролцсон аж ахуйн нэгжүүд зэрэг холбогдох бүхий л байгууллагуудад нэгжлэг, шалгалт хийсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.