Сэтгэгдэл 0

Олон сарын турш “нөөцгүй” хэмээн хаалттай байсан “Петровис”-ын шатахуун түгээх станцууд үнэ нэмэгдмэгц асар их ашиг хийж эхэллээ.
Эргэн сануулахад, шатахууны компаниуд өнгөрсөн наймдугаар сараас АИ-92 төрлийн шатахууны үнийг үе шаттай нэмж эхлэхэд, “Петровис” хамгийн түрүүнд үнийн самбараа сольсон байдаг. Тодруулбал, долоодугаар сард 250 төгрөг, аравдугаар сард 550 төгрөгөөр буюу шатахууны нэмсэнээр Улаанбаатар хотод литр тутмын үнийг 3,600 төгрөгт хүргэж, 40 орчим хувиар нэмсэн. Орон нутагт 4,100 төгрөг хүртэл өсгөөд байгаа. Энэ хугацаанд Засгийн газраас АИ-92 төрлийн шатахууны татварыг тэглэж олон арван тэрбумын хөнгөлөлт үзүүлсээр ирэв. Олон улсын нөхцөл байдал, агуулах хүрэлцэхгүй хэмээгээд, улсаас шатахуун импортлогчдод олгосон 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд ч хамрагдсан байдаг. Гэвч улсын хэмжээнд шатахууны хангамжийг тасалдуулахгүй байх үүрэг хүлээсэн тус компани түгээгүүрээ хаасан хэвээр байлаа. Муухай биш үү.
Тэгвэл энэ сарын эхээр АИ-92 евро төрөл 5600 төгрөг болж бараг 100 хувийн өсөлт үзүүлсний дараа “Петровис” Улаанбаатар хот төдийгүй орон нутаг дахь шатахуун түгээх станцуудаа нээн, олгож эхлэв. Гэнэтхэн нөөц гараад ирсэн. Харин нийлүүлэгч тал Оросын эх сурвалжууд, өнгөрсөн хугацаанд Монгол руу хийж буй шатахууны экспортоо огт бууруулаагүй. Үнийн хувьд ч 50 хувиар өсгөөгүй гэдгийг мэдэгдсээр байгаа юм. Эндээс олон сэжиг үүсэж байгаа юм.
Тэгж ярих юм бол “Петровис” нийслэл, 21 аймаг, 300 гаруй сумыг хамарсан шатахуун, түлшний хамгийн өргөн сүлжээг хууль бус гэгддэг хувьчлалаар эзэмшсэн компани. Тус компанийн эзэд төрийн мэдлийн Нефть импорт концерн /НИК/-ийг 2004 хувьчлал нэрээр бага үнийн дүнгээр худалдан авсан түүхтэй. Ийнхүү Монголд хамгийн агуулах савтай, цор ганц стратегийн сүлжээг эзэмшсэн учраас улс орны хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, тасалдалгүй нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл “Петровис” компани энэ үүргээ сүүлийн жилүүдэд огт биелүүлсэнгүй. Ялангуяа энэ жил олон сарын турш тасалдахад огт хөдөлсөнгүй.
“Петровис групп”-ийн ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн асан, МАН-ын нөлөө бүхий гишүүн О.Содбилэг ажилладаг. Тиймээс гадаад, дотоодын эх сурвалжуудын зүгээс Шатахууны жижиглэнгийн зах зээл дээр ноёрхол тогтоосон 1-2 компанийн эзэд улс төр дэх нөлөөгөө хадгалахын тулд зохиомол хомсдол үүсгээд байна гэдэг мэдээлэл түгээх болов.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.