Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа

2026/03/13

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр алдар гавьяаны түүхт 105 жилийн ойгоо тэмдэглэж буй Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зочилж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

Үндэсний батлан хамгаалах их сургууль нь Батлан хамгаалахын удирдлагын академи, Аюулгүй байдлын сургууль, Эрдмийн сургууль, Цэргийн нэгдсэн сургууль, Батлан хамгаалахын политехник коллеж, Цэргийн хөгжмийн коллеж гэсэн зургаан бүрэлдэхүүн, ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй албаныхан Улсын Их Хурлын дарга Н.Учралыг угтан авч, хүндэтгэл үзүүлсний дараа тус сургуулийн музейг үзэж сонирхохын зэрэгцээ  “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургуулийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 435 дугаар захирамжаар байгуулж, улмаар Засгийн газрын 2023 оны 307 дугаар тогтоолын дагуу Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяанд шилжүүлсэн байна. Нийт 15 бүлэг хичээллэх дөрвөн танхимтай, 150 сурагч байрлах дотуур байртай, номын сан, 250 хүний суудалтай урлаг, спорт заалтай бөгөөд 26 багш, 36 ажилтан, алба хаагчтайгаар сургалт, хичээлийн үйл ажиллагаагаа явуулж байна гэж “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал Д.Энх-Амгалан танилцуулж байлаа.  

Дараа нь Улсын Их Хурлын дарга Н.Учрал тус их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн байраар орж, оюутнуудын нөхцөл байдалтай танилцаж, улс оронд нэн эрэлттэй кибер аюулгүй чиглэлээр суралцаж буй сонсогчдод сурлагын өндөр амжилт хүссэн юм. Үргэлжлүүлэн тэрбээр Үндэсний батлан хамгаалах их сургуулийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга  хэлсэн үгийнхээ эхэнд удахгүй тохиох “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ  улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, батлан хамгаалах салбарын хүний нөөцийг бэлтгэх үүргээ 105 жилийн хугацаанд нэр төртэй гүйцэтгэж ирсэнд бахархаж буйгаа илэрхийлсэн.

Мөн тэрбээр, улс орны гадаад, дотоод аюулгүй байдал нэн эгзэгтэй байсан 1930-аад оны эхэн үе, Халхын гол, Чөлөөлөх дайны хүнд он жилүүдэд Цэргийн ерөнхий сургууль нь Монгол ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүнийг эрчимтэй бэлтгэж, тухайн үеийн нам, засаг болон цэргийн дээд удирдлагын үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Дэлхий нийтээрээ  хоёр туйлт ертөнцөд хуваагдсан хүйтэн дайны ээдрээтэй цаг үед ч цэргийн нэгдсэн дээд сургуулийн төгсөгчид голлох үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг өндрөөр үнэлдэг хэмээв. Түүнчлэн Үндэсний батлан хамгаалахын их сургууль хөгжлийнхөө түүхэн хугацаанд батлан хамгаалах салбарын 90 мянга гаруй албан хаагчийг бэлтгэж, тэдгээрийн дундаас нисгэгч Д. Дэмбэрэл, пулемётын наводчик Ц.Олзвой, улс төрийн ажилтан Л.Гэлэгбаатар, хуягтын жолооч Л.Хаянхирваа, М.Экей, их бууны салааны дарга В.Шарав,  1945 оны Чөлөөлөх дайны удирдах бүрэлдэхүүнд баатарлаг гавьяа байгуулсан дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн, хурандаа Д.Нянтайсүрэн, хурандаа П.Шагдарсүрэн нарын Улсын Баатар, олон арван төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн дээд цолтон, эрдэмтэн судлаач, шинжлэх ухаан, урлаг, спортын алдартнууд төрөн гарсныг баярын энэ өдөр бахархан дурсаж буйд сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дарга тодотгов. Үргэлжлүүлэн, тус их сургуулийн эрдмийн хамт олон харьяа долоон салбар сургуульд мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, олон улсын чанарын менежментийн тогтолцоо, стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгааг сайшаан үнэлж байлаа. Үүний зэрэгцээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөөх 105 жилийн дайчин замналыг бүтээлцэж, олон зуун шилдэг сэхээтэн, мянга мянган мэргэжлийн чадварлаг алба хаагчдыг бэлтгэсэн ахмад үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн буурлуудад чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн юм. Эдүгээ улс орны аюулгүй байдлын гадаад, дотоод орчин эрс өөрчлөгдөж, олон улс, бүс нутгийн цэрэг-улс төр, эдийн засаг, геостратеги, геополитикийн ашиг сонирхлын зөрчил, сөргөлдөөн улам нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллагуудын өмнө шинэ сорилтыг бий болгож буйг  Улсын Их Хурлын дарга тодотгов. Монгол Улс аюулгүй байдлаа хангах, гаднаас учрах эрсдэлийг сөрөн тэсвэрлэхийн тулд гадаад, дотоод бодлого, нийгэм эдийн засгийн өргөн хүрээний асуудлыг цогцоор авч үзэх шаардлагатай болоод байна. Ийм цаг үед Та бүхэн хөгжлийнхөө стратеги, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж, байлдааны шинэ арга тактикт суралцсан төрийн цэргийн байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг албан хаагчдыг бэлтгэх, шинжлэх ухаан, технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бүр бэхжүүлэхэд улам чармайн ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Үүнд төр, засгаас ч онцгой анхаарал хандуулахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
Д.Батлут Эх оронч үзэл, хүмүүжлийг боловсролын бүх шатанд төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
Д.Батлут Эх оронч үзэл, хүмүүжлийг боловсролын бүх шатанд төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал
Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэв
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Бүгд Найрамдах Тажикстан улсын төлөөлөгчид дуурайлган үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцав
Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 200 гаруй төрийн албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт зохион байгуулж байна
Азийн хөгжлийн банктай хамтран нэмж төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлнэ
Монголын залуусыг CERN-ийн судалгаанд оролцуулах боломжийг хэлэлцлээ
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
ТЦГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 гэмт хэрэг илрүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он