Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

1 цаг 48 минут

Аливаа төрлийн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинээр ахлуулан  Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар байгуулсан.

Тус ажлын хэсгээс энэ сарын  24, 25, 26-ны өдрүүдэд “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Эхний өдөр (2026.02.24) уул уурхай, хүнд үйлдвэр; эрчим хүч; байгаль орчин; барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй; зам тээврийн салбар дахь зөвшөөрөл олголтын нөхцөл байдал, төсөл дэх зохицуулалтын талаар танилцуулга хийж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, зөвшөөрлөөр эрхэлдэг үйл ажиллагаанд тулгардаг зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргахаас олгох хүртэлх зөвшөөрөл олголтын процесс, зөвшөөрөл олгохдоо хэдэн арван төрлийн нөхцөл, шаардлага тогтоож, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэхэд саад хориг болдог байдал, төр өөрт байгаа мэдээллээ иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг зэрэг хуулийн хэрэгжилтийн хүрээнд зөвшөөрөл эзэмшигч нараас ирүүлдэг санал, гомдол, зөвлөмжийг сонсох зорилготой бөгөөд хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцоно.

Ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Р.Батболд, Б.Жаргалан, С.Замира, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг нар ажиллаж байна.

Ажлын хэсэг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна
Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна
Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ
Дээрээс мөс унаж гэмтээх аюултай тул болгоомжилно уу
Япон улсын сангийн дэд сайд ноён Мимура Ацүшиг хүлээн авч уулзав
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно
Зах худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байна
Б.Баттүшиг өвлийн олимпын наадмын аварга АНУ-ын шигшээ баг тамирчдад шагнал гардууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно
Өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он