Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

1 цаг 41 минут

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг

  •  Биеийн тамир, спортын салбарт хүч хөдөлмөрөө зориулж, олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцон, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, олон зуун шавиа сурган дадлагажуулж, шилдэг тамирчид бэлтгэн, олимпизмыг дэлгэрүүлэх, үндэсний болон чөлөөт бөхийг хөгжүүлэх үйлсэд оруулсан гавьяа зүтгэл, үндэсний бөхийн түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ардын багш, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимп, дэлхийн хүрэл медальт, Улсын харцага, профессор, бэлтгэл хошууч Данзандаржаагийн Сэрээтэрт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор 

  • Сэтгүүл зүй, соён гэгээрэл, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж олон зуун өгүүллэг, тууж туурвин, сэтгүүл зүйн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд хичээл зүтгэл гарган, ард олноо соён гэгээрүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Эрдмийн их сургуулийн ахмад багш, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тугалхүүгийн Баасансүрэн,

Ардын жүжигчин цолоор 

  • Монголын балетын урлагийг хөгжүүлэх үйлсэд авьяас билиг, ур чадвараа зориулж, дэлхийн сонгодог болон үндэсний олон арван балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээж, балетын урлагийг хөгжүүлэн, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж, балетын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлол жүжигчин, балетмейстр Хоролдаваагийн Гэрэлчимэг,

Гавьяат эдийн засагч цолоор 

  • Завхан аймгийн “Улиастай ирээдүй хоршоо”-ны дарга Алтангэрэлийн Дашдорж,
  • Гавьяат хуульч цолоор Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Гүррагчаагийн Алтанчимэг,
  • Гавьяат багш цолоор Нийслэлийн Ерөнхий боловсролын Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн ахмад багш Цэрэндэндэвийн Дамба,
  • АШУҮИС-ийн Дотрын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Сэр-Одын Хишигжаргал,
  •  

Хүний гавьяат эмч цолоор

  • Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал, клиникийн профессор Шаравын Мэндсайхан,
  • Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн эрхлэгч Бадамжавын Эрдэнэбулган,

Гавьяат барилгачин цолоор

  • “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-ны зөвлөхүүдийн танхимын гишүүн, “Сонголт дизайн” ХХК-ийн зөвлөх Батсүхийн Бямбажав,

Гавьяат тээвэрчин цолоор

  • Ахмад тээвэрчин Цэдэндагвын Мигиддорж,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор

  • Ховд аймгийн Булган сумын өндөр настан Мухаавайн Баатар,

Гавьяат малчин цолоор:

  • Өмнөговь аймгийн Манлай сумын ахмад малчин Должинсүрэнгийн Бямбажав,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Багануур дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Арчихарын Лхамсүрэн,
  • “Траст трейд” ХХК-ийн ерөнхий захирал Мандахын Мөнхбат,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн ахлах тогооч, хоол зүйч Гаваагийн Сэлэнгэ,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Үндэсний бөхийн тайлбарлагч Ойдовын Батмөнх,

Гавьяат жүжигчин цолоор:

  • “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Сүрэнхорлоогийн Нэргүй,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • “Монголын гимнастикийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш Галбадрахын Ерөөлбат,

Гавьяат тамирчин цолоор:

  • Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, “Аваргууд академи”-ийн тамирчин Түмэнбилэгийн Түвшинтулга,

Сүхбаатарын одонгоор:

  • “Шанд ургац” ХХК-ийн ерөнхий захирал Булданаагийн Ганболд,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Пүрэвдоржийн Мягмардорж,
  • “Монгол ванн констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жадамбын Мөнхцэцэг,
  • “Юнитра” ХХК-ийн гагнуурын зөвлөх багш Доржийн Алтантулга,

Алтан гадас одонгоор:

  • Төрийн банкны ахлах мэргэжилтэн Загдаагийн Оюунчимэг
  • “Бүтээлч үйлс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дамдиндоржийн Эрдэнэбилэг,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн физикийн багш Пагвагийн Эрдэнэбат,
  • “Монгол угсаатан хэл хуурчдын холбоо”-ны тэргүүн Бямбаагийн Нарандэлгэр,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Нямдоржийн Сансар,
  • “Увертюра” хамтлагийн ахлагч, “Анир” студийн гүйцэтгэх захирал Гочоогийн Пүрэвдагва,
  • “Монголын тэмээ поло спорт, уралдаан, аяллын холбоо”-ны тэргүүлэгч гишүүн Халзангийн Бямбазориг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Эдийн засаг, хөгжлийн яамны ахлах шинжээч Эрдэнэбилэгийн Ган-Эрдэнэ,
  • Оюуны өмчийн газрын Бараа тэмдэг, газар зүйн заалтын шинжээч Ганы Буяндэлгэр,
  • “Их үрчин” ХХК-ийн захирал Цэвэгмидийн Ганзориг нарыг шагналаа.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
  • Мөн удахгүй тохиох XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.
  •  

Холбоотой мэдээ

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Авто худалдааны төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 6-16-ны өдрүүдэд болж байна
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын зардал буурах нөхцөл бүрдлээ
Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он