Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

2026/02/13

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга С.Зулпхар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар  хоёрдугаар сарын 9, 13-ны өдрүүдэд шинжлэх ухааны салбарын Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Археологи, Физик технологи, Геологи, Биологийн хүрээлэнгүүдэд ажиллаж, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилт болон салбарын тулгамдсан асуудлаар холбогдох албаныхантай уулзлаа.

Улсын Их Хурлаас 2024 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, шинжлэх ухааны салбарын бодлогыг нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн бөгөөд “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд шинжлэх ухааны салбарын дунд хугацааны хөгжлийн зорилго, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг анх удаа тодорхойлсон юм.

Энэ хүрээнд шинжлэх ухаан, технологийн салбарын зардлыг үе шаттай нэмэгдүүлж, 2030 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Судлаачдын зүгээс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт хангалтгүй байсан талаар танилцуулав. Тодруулбал, 2024 оны байдлаар шинжлэх ухааны салбарын зардал дотоодын нийт бүтээгдхүүнд эзлэх хувиар дэлхийн дунджаас 20 дахин бага, эрдэм шинжилгээний ажилтны цалин улсын дунджаас 1.75 дахин доогуур байгаа нь мэргэшсэн хүний нөөц гадагшлах гол шалтгаан болж байгааг дурдлаа.

Санхүүжилт, хүний нөөцийн хүрэлцээ, цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлаас шалтгаалан судалгаа, хөгжүүлэлтийн ажлын цар хүрээ, үр дүн хязгаарлагдмал хэвээр байгаа бөгөөд шинжлэх ухааны үр өгөөжийг улс орны хөгжилд бодитой ашиглах боломжийг бууруулж байгааг тэмдэглэв. Мөн судалгааны байгууллагуудад техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, барилга байгууламжийн засвар, сайжруулалт шаардлагатай байгааг онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он