Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ

3 цаг 32 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хангайн бүсийн томилолт Өвөрхангай аймагт үргэлжиллээ.  

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1.1 их наяд төгрөг бөгөөд бүтцийн хувьд хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, аж үйлдвэрийн салбар зонхилон бүрдүүлдэг.

Өнөөдрийн байдлаар 19 сум, 112 багт нийт 115 мянга орчим хүн аж төрж байна.

УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нарын бүрэлдэхүүн Арвайхээр суманд иргэдтэй уулзаж, орон нутагт чиглэсэн бодлого, “Чөлөөлье” санаачилгын хэрэгжилтийн хүрээнд нээлттэй ярилцлаа. “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөхөөс гадна хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт гэдгийг УИХ-ын дарга тодотгов. Парламентаас баталсан хууль төрийн эрх мэдлийг бататгах биш, иргэний эрх ашгийг хамгаалах ёстойг тэмдэглээд энэ хүрээнд  2026 оны төсвийн тухай хуулиар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, татварын реформын орон зайг бүрдүүлснээс гадна төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор дэмжихэд чиглэсэн гэв.

Төсвийн төслийг анх удаа эрдэмтэн судлаачид, иргэд, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлсэн нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, бүтцийг цомхотгох, иргэний эдийн засгийн эрх чөлөөг хангах, хувийн хэвшлийн тэлэх орон зайг нээхэд чухал түлхэц болсон гэлээ. 

Түүнчлэн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төслүүд хэрэгжих боломжийг хуульчилж, аймаг, орон нутаг бие даан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөө шийдвэрлэх эрхийг баталгаажуулсан онцлогтойг дурдав. Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг хязгаарласан  хүнд суртал, хууль журмын давхардал, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшилтэй нь чөлөөлөх энэхүү санаачилгын хүрээнд 12 ажлын хэсэг байгуулсан талаараа танилцууллаа. Цаашлаад Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэн баталснаар бизнесийн эрх чөлөөг баталгаажуулна хэмээн тодотголоо. 

УИХ-ын дарга үргэлжлүүлэн, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг эрх зүйн орчноор баталгаажуулж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэх нь “Чөлөөлье” санаачилгын бас нэгэн зорилт болохыг онцоллоо. Тэрбээр, парламентын албан ёсны цахим хуудаст D-Parliament: AI Дүн шинжилгээ цэсийг нэмж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн талаараа тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хүний эрх, хүүхдийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй хуулийн төслийг боловсруулахын тулд технологийн дэвшлийг ашиглах ёстойг чухалчлав.

УИХ-ын дарга үргэлжлүүлэн, ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсныг дуулгалаа. Нар, салхины арвин нөөцтэй Монгол оронд айл өрх сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, төвийн шугамд нийлүүлэхэд хүнд суртлын 10 гаруй шат дамжлагаар тээг тавьсныг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хүчингүй болгож байгааг мэдэгдлээ.

Өвөрхангай аймгийн тулгамдсан асуудлуудын нэг нь агаарын бохирдол болсныг орон нутгийнхан хэлж, өрхийн хэрэглээнд ногоон эрчим хүчийг нэмэгдүүлэх УИХ-ын даргын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Аймгууд эрчим хүчний хэрэглээгээ бие даан хангах бодит шийдэл нь сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх гэдэгтэй санал нэгтэй байлаа. Эцэст нь, хөдөө орон нутгийг дэмжих бодлого бүхэлдээ иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстойг УИХ-ын дарга Н.Учрал тодотгоод аймаг, сумандаа ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг эрх зүйн иж бүрэн шийдлээр дэмжиж ажиллахаа хэллээ. 

Иргэдийн зүгээс тэтгэврийн тогтолцоо, нийгмийн даатгалын шинэчлэлийг хөндөж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хангалтгүй байгааг шүүмжлэв. Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх нэгдсэн бодлого дутагдсанаас болж хүн амын дунд  архины хэрэглээ их байгааг ч хөндлөө.

Өвөрхангай аймагт хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр зайлшгүй барих шаардлагатайг онцолж, төсвийн хөрөнгө оруулалтаар архивын байрыг шинэчлэх ажилд анхаарч өгөхийг хүслээ. Төрийн албаны тухай, Мэргэжлийн холбоодын тухай гэхчилэн зарим хууль, тогтоомжуудын хэрэгжилт сул байгаагаас улбаалж хүний эрхийн зөрчил үүсэж байгааг иргэд дэвшүүлэв. Аймаг, орон нутгийн анхан шатанд бугшсан авлигатай тэмцэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг ч захиж байлаа. Түүнчлэн мал эмнэлэг, ус цаг уур, соёлын салбарт тулгамдаж буй асуудлаар нээлттэй асуулаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр нар болон Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Зам тээврийн дэд сайд Г.Ганболд, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин нар холбогдох албаны хүмүүсийн хамт оролцлоо. УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нарын хангайн бүсийн томилолт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Улаанбаатарын өвлийн наадам-2026” эхэллээ
Нийслэлийн түргэн тусламжийн төвд 5 автомашин хүлээлгэн өглөө
Албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйн улмаас зэрлэг амьтан гэмтжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ
“Улаанбаатарын өвлийн наадам-2026” эхэллээ
Нийслэлийн түргэн тусламжийн төвд 5 автомашин хүлээлгэн өглөө
Албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйн улмаас зэрлэг амьтан гэмтжээ
Яаралтай тусламж, онцгой байдлын үед агаарын хөдөлгөөний дэд бүтцийг бий болгох санамж бичиг байгууллаа
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын стандартын дагуу барьж байна
Улаанбаатарт өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллах гишүүнчлэлийн гэрээ байгуулав
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2025-2026 оны галлагааны улиралд 283,949 тонн хатуу түлшийг айл өрхүүдэд нийлүүлээд байна
“BABYBIO” Optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулав
"Судалгаа авъя" гэж гар утсыг нь булаан зугтжээ
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он