Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Сүхбаатар аймагт өрнөж буй аж үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжинэ

2026/01/24

Сүхбаатар аймгийн удирдлага хос тулгуурт эдийн засгийн боломжийг эрэлхийлж, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарт түшиглэсэн хөгжлийн бодлогыг тодорхойлжээ.

Аймгийн хэмжээнд 2023 онд тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн дараа нийт мал сүргийн тоо толгой 50 хувиар хорогдож, дотоодын нийт бүтээгдэхүүн ч төдий хэмжээгээр буурсан байна. Аймгийн хүн ам 66 535 хүрсэн нь 0.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн хувьд цайрын хүдэр, хүрэн нүүрс, жоншны болон төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд мөн өссөн байна. Уур амьсгалын эмзэг экосистемтэй, зах зээлийн багтаамж харьцангуй бага, инженерийн шугам сүлжээ, авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай ажээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдын төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Идэрбат, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, авто зам, уул уурхайн чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр болон олон улсын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудаас харахад тус аймаг дан ганц хөдөө аж ахуйн салбараас аж үйлдвэржилтийг дэмжсэн бодлого руу шилжиж байгаа аж. Энэ онд цайр болон молибдений хоёр ч баяжуулах үйлдвэр ашиглалтад орохоор бэлтгэл хангагдаж байгааг Засаг дарга танилцууллаа. Баяжуулах үйлдвэртэй болсноор шинээр 1500 ажлын байр нэмэгдэх юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын орон сууцны хотхон, 960 айлын орон сууц, амины орон сууцны хороолол гэхчилэн 6-7 томоохон хотхон, хорооллын төслүүд эхлээд явж байгааг тэрбээр онцоллоо. Ирэх онд 70 мВт хүчин чадал бүхий цахилгаан, дулааны станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөснөөс гадна авто вокзал, инженерийн шугам сүлжээ, бохирын нэгдсэн систем байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэхээр болсныг дурдлаа.

Зүүн бүсэд аж үйлдвэржилтийн сэргэлтийг манлайлан, дэвшилтэт хандлага бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж буй орон нутгийн удирдлагуудад Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлж, бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Үргэлжлүүлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай танилцуулж, хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахыг даалгав. Олон улсын чиг хандлагаас хоцролгүй ногоон шилжилтийг зорьж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх томоохон ажлуудыг төлөвлөсөн нь гадны хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болно гэдгийг тэрбээр хэллээ.

Аймаг, орон нутагтаа тогтвортой ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг эхлүүлж яваа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хуулиас давсан журмаар залхааж, шантраадаг байх ёсгүйг Улсын Их Хурлын дарга Н.Учрал сануулж, төрийн хүнд суртлаас иргэдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгын талаар танилцуулсан юм. Түүнчлэн төрийн албаны реформыг үргэлжлүүлж, аймаг, сумдын бүх шатны албан хаагчид ёс зүй, сахилга батыг эрхэмлэн ил тод, итгэл үнэмшилтэй ажиллахыг уриалав.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүдийн орон нутаг дахь албан томилолт Сүхбаатар аймагт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он