Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж, амьдарч байсан иргэд өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ

2026/01/23

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Улсын Их Хурал 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр соёрхон баталсан билээ.

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомж, тэтгэврийн тогтолцооны онцлогоос хамаарч тэтгэврийн төрлийг сонгож, хоёр улсад шимтгэл төлсөн хугацааг давхцуулахгүйгээр нэгтгэн тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох асуудлыг тусгасан юм. Мөн Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн даатгалд хамрагдсан бол өөрийн улсдаа тус улсын хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах асуудлыг тусгасан.

Монгол Улс тус хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллаж, нийгмийн хамгааллын тогтолцоонд харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх юм. Ялангуяа Монгол Улсын иргэдийн ажиллаж, амьдарсан улсдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад даатгуулсан хугацаанд тооцогдохгүй, тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, өндөр насны тэтгэврийг бага хэмжээгээр тогтоох сөрөг үр дагаврыг арилгах аж.

Хэлэлцээрт зааснаар хоёр улсын нутаг дэвсгэрт 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цаг хугацааны хувьд давхцалгүй ажиллаж, нийгмийн даатгалд хамрагдсан хугацааг нэгтгэн тооцож тэтгэврийн эрх үүсгэх бөгөөд тухайн иргэн өөрийн улсдаа тэтгэврээ тогтоолгож болохоор болжээ. Тодруулбал, 60 настай Монгол Улсын иргэн А Монгол Улсын нийгмийн даатгалд 18 жил шимтгэл төлсөн, Бүгд Найрамдах Казахстан Улсад 1990-1998 онд нийт 8 жил ажиллаж, даатгуулжээ. Иргэн А Монгол Улсад 18 жил даатгалын шимтгэл төлсөн болон Казахстан Улсад 1998 оноос өмнө 8 жил нийгмийн даатгалд хамрагдсан хугацаагаа нэгтгэн нийт 26 жил шимтгэл төлснөөр тооцуулж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм.

Түүнчлэн Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлж даатгалд хамрагдсан бол тус улсын хууль тогтоомжийн дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсаас хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Иргэн Монгол Улс дахь банкны өөрийн дансанд хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах юм. Тодруулбал, 65 настай Монгол Улсын иргэн Б Бүгд Найрамдах Казахстан Улсад 1998-2010 онд 12 жил шимтгэл төлсөн бөгөөд төлсөн шимтгэлтэй уялдсан хуримтлалын тэтгэврийг тогтоолгох эрхтэй. Тэрбээр Монгол Улсын нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргахдаа Казахстан Улсад шимтгэл төлж байсан нотлох баримтыг ирүүлнэ. Нийгмийн даатгалын байгууллага холбогдох мэдээллийг Бүгд Найрамдах Казахстан Улсын тэтгэврийн байгууллагад хүргүүлэх бөгөөд хүлээн авсан тал судлан үзээд тэтгэврийг тогтоож, иргэний Монгол Улс дахь арилжааны банкны харилцан дансанд сар бүр тэтгэврийг шилжүүлдэг болох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.   


Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он