Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Дорнод аймагт сэргээгдэх эрчим хүч, агро парк, ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ

2026/01/23

Зүүн бүсийн аймгууд хөгжлийн тэргүүлэх чиглэлээ боомт, тээвэр ложистик, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал гэсэн тулгуур гурван салбарт багтаан тодорхойлжээ.

Нийт 84.5 мянган хүн амтай Дорнод аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь ангилбал хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар зонхилдог байна. Аймгийн хэмжээнд 14 сумаас 8 нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон бөгөөд хатуу хучилттай автозам, дулаан, ус хангамж, дулаан дамжуулах төвийн барилга, инженерийн шугам сүлжээний ажлууд гэхчилэн суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна. Ташрамд, иргэдийн хэлж заншсанаар “Тамын 50 км”, “Гунигийн 30 км” авто замын засварын ажлуудыг энэ оны төсөвт багтааж, гүйцэтгэхээр болжээ.

Тухайлбал:

  • Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам барих төсөл,
  • Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох бүтээн байгуулалт
  • Чойбалсан хотын ариутгах татуургын шугам, сүлжээг шинэчлэн өргөтгөх
  • Чойбалсан 4С олон улсын нисэх буудлын төсөл зэрэг ажлууд ид өрнөж байгаа аж.

Дорнод аймаг 3 жилийн хугацаанд хүүхдийн хөгжил, хамгааллын ажилд 3,3 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 1,8 тэрбум төгрөг зарцуулахаар батлаад байгаа аж. Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд эрэмбэлэх ёстойг хэллээ. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй дээрх бүтээн байгуулалтууд орон нутагт бодит өгөөжөө өгөхөөс гадна ажлын байр нэмэгдүүлэх давуу талтайг онцлоод иргэн, аж ахуйн нэгж аливаа хэлбэрээр бизнес эрхлэж, эдийн засагт хувь нэмрээ оруулахыг бүх талаас нь дэмжих ёстойг тодотголоо. Тэрбээр худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл, зөвшөөрлийг чөлөөлж өгөх нь нутгийн захиргааны бүрэн эрх учраас бүх шатны удирдлагууд аль болох иргэдийн бизнес эрхлэх санаачлагыг дэмжих шаардлагатайг чухалчиллаа.

Хүүхэд хамгааллын жишиг төслийг амжилттай хэрэгжүүлснээс гадна сумдын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгааг сайшаагаад, зүүн бүсээс сонгогдсон гишүүд хүүхдийн төлөө манлайлан ажиллаж байгаад талархал дэвшүүлэв.

Дорнод аймгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд бодлогын дэмжлэг шаардлагатай байгааг анхаарч, эрчим хүчний хараат байдлыг бууруулах хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан талаар мэдээлэл өглөө. Урьдчилсан тооцоололд тулгуурлан, газарзүйн байршлын давуу тал, нарны эх үүсвэрээ ашиглан ногоон эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдлүүд боловсруулжээ.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хамт Дорнод аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 5195 төрийн албан хаагчийн төлөөлөлтэй уулзаж, салбарын шинэчлэл, тоон мэдээллүүд болон тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Будаг шингэлэгч бодисыг хүүхдээс хол байлгаарай
Ногоон нуурын хамгаалалтыг сайжруулж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлийг түр өөрчлөв
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
Авто зам шинээр барина
Зүүн бүсийн алслагдсан 38 баг үүрэн холбооны сүлжээнд холбогдоно
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Нисэх буудал, нийслэлийг холбосон хурдан галт тэрэгний ТЭЗҮ-ийг эхлүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он