Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр НЗДТГ-т ажиллалаа

2026/01/21

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, санал солилцлоо. Энэ хүрээнд Хот байгуулалт, хотын стандартын газар, "Бодлогын судалгаа, шинжилгээний төв" ОНӨТҮГ-тай танилцав. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүд болон бусад хөтөлбөрийн талаар танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам хурдацтай нэмэгдэж, суурьшлын бүс зургаа дахин тэлсэн. Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, дэд бүтэц, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг гараанаас гаргасан. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нийт 300 МВт хүчин чадалтай 2 блок ашиглалтад орж, 967 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Багануурын батарей хуримтлуурын станц 25 мянган өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станцыг энэ онд барьж эхэлнэ. Энэ хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарт газар чөлөөлсөн. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” ХХК шалгарч, 2025 оны аравдугаар сарын 24-нд гэрээ байгуулсан. Гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвүүдийн төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Сэлбэ хот" орон сууцжуулах төслийн олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан байгаа. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүсийн төлөвлөлт дагуул хотуудыг төлөвлөж байна. Түүнчлэн авто замын засвар, шинэчлэл, нийтийн тээврийн парк шинэчлэлт, зогсоол байгуулах, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, өмчийн менежмент, хот нийтийн аж ахуйн шинэчлэлийг хийж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2025-2026 оны галлагааны улиралд хагас коксон шахмал түлшийг шинээр хэрэглээнд нэвтрүүлж, хийн түлш, цахилгаан түлш, дулаалгын төслүүдийг хэрэгжүүлж байгаа” хэмээн онцоллоо.

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 23-ны өдрийн “Дугаар 25/111” тогтоолоор нийслэл Улаанбаатар хотод 16 мега төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Туулын хурдны зам, ДЦС-5, Улаанбаатар метро, Улаанбаатар трам 1, 2-р шугам, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр, тойрог зам, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Туул усан цогцолбор, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Лаг шатаах үйлдвэр, Олон түвшний уулзвар, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Баянхошуу, Ханын материал орон сууцжуулах төсөл, Хүннү хотын дэд бүтцийн төсөл, Эмээлт эко аж үйлдвэрийн парк гэсэн 16 төслийн явцыг мөн танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр асуулт асууж, үг хэллээ.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулдаг. Мөн салбар хоорондын уялдааг хангах, эдийн засгийг тэлэх, худалдааг өргөжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын гол төв Улаанбаатар хотод хүн амын 60 гаруй хувь, ДНБ-ий 70 хувь, нийт эдийн засгийн хуримтлалын 82 хувь, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын 88 хувь нь төвлөрсөн байдаг. Эдийн засаг, хөгжлийн яам эдийн засгийг хөгжүүлэхэд нийслэлийн оруулах хувь нэмрийг үнэлж, боломжийг харж байна. Бид нийслэлийн хөгжлийг хангахад шаардлагатай бодлогын болон хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, бүрэн дэмжлэг үзүүлнэ. Нийслэлээс зоригтой хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдээ танилцууллаа. Нийслэл бизнес, хөрөнгө оруулалтад ээлтэй, иргэд амьдрахад таатай хот байгаасай. Салбар хоорондын уялдаа, бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн зохицуулалтыг богино хугацаанд авч хэрэгжүүлснээр бид эдийн засгаа тэлж чадна” гэлээ.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
Д.Батлут Эх оронч үзэл, хүмүүжлийг боловсролын бүх шатанд төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
Д.Батлут Эх оронч үзэл, хүмүүжлийг боловсролын бүх шатанд төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал
Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэв
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Бүгд Найрамдах Тажикстан улсын төлөөлөгчид дуурайлган үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцав
Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 200 гаруй төрийн албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт зохион байгуулж байна
Азийн хөгжлийн банктай хамтран нэмж төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлнэ
Монголын залуусыг CERN-ийн судалгаанд оролцуулах боломжийг хэлэлцлээ
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
ТЦГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 гэмт хэрэг илрүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он