Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна

2026/01/20
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулга уулзалтын эхний өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Дорийн Богдан Мартыг хүлээн авч уулзав. Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн шинэчлэлийн хүрээнд Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг талууд онцлов.
Мөн өдөр Ерөнхий сайд Г.Занданшатартай БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын хооронд зохион байгуулах өндөр түвшний айчлалуудыг уялдуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Бан Ги Мүн сантай тогтоосон ойр дотно харилцаанд тулгуурлан өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах асуудлаар ярилцав.
Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг болох “Maekyung Media Group”-т ярилцлага өгөв. Ерөнхий сайдтай тус группийн редактор Юн Воп Суп Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дахь Монгол Улсын оролцоо болон Монгол, Солонгосын худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг сэдвийн хүрээнд ярилцав.
Чуулга уулзалтын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрчим хүчний аюулгүй байдлын талбарт аль улс давуу байр суурь эзэлж байгаа вэ?” салбар хуралдаанд оролцохоос гадна “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлнэ. Мөн дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаанд панелистаар оролцоно. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар өнөөдөр уулзах товтой байна.
“Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” сэдвийн дор болж буй энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, томоохон корпорациудын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 3000 гаруй төлөөлөгч хуран чуулж байна.
Манай улсын  хувьд энэхүү чуулга уулзалтад өндөр дээд түвшинд оролцсоноор дэлхийн улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчидтай шууд харилцаа тогтоох, улс орны хөрөнгө оруулалтын орчныг өргөн хүрээнд сурталчлах, Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдэд олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэлийг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он