Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

2026/01/17

Энэ өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд “Дижитал шийдэл-Аюулгүй нийгэм” уриан дор нэгдсэн зөвлөгөөнөө хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, төр, ард түмнээ хамгаалах, шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн алба хаагчдын ажил үйлсийг төр, засаг, ард түмэн өндөр үнэлж байдгийг тэмдэглэлээ.

Хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, алба хаагчдын цалин хөлс, орон сууц, эрүүл мэнд, нийгмийн баталгаа зэргийг сайжруулахтай холбоотой санал, санаачилгыг урьдын адил дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Цаашид цагдаа, дотоодын цэргийн байгууллага их өгөгдөл, хиймэл оюун, дэвшилтэт технологид суурилсан, шинжлэх ухаанч шийдвэр гаргах чадамжтай, урьдчилан сэргийлэх чадвартай байхын төлөө бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг чиглэл болголоо.

Хүний эрхийн мэдрэмжтэй, ёс зүйтэй, шударга, зөв үлгэр дуурайлтай, манлайлагч байх, алба хаагчдыг тогтвортой, ирээдүйдээ итгэлтэй ажиллах боломж, нөхцөл бүрдүүлэх нь чухал гэж үздэгээ илэрхийлэв.

 Нийт бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт бэлтгэл, техник, тусгай хэрэгслийг олон улсын жишигт хүргэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтын ажиллагаагаа байнга дээшлүүлж байхыг захилаа.

Энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулах цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын үеийн аюулгүй байдал, хамгаалалт, зохицуулалтыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болголоо.

Улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, аливаа дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг тууштай зогсохыг санууллаа.

Энэ бүхэнд удирдах бүрэлдэхүүний манлайлал, оролцоо нэн чухал гэдгийг онцгойлон анхаарууллаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага энэ жил хүний эрхийг хангах, ажилдаа иргэдийн оролцоог хангах, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, албадын мэргэшсэн байдлыг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын өсөлтийг дэмжсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх зэрэг зорилт тавьжээ.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он