Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

1 цаг 41 минут

Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр аль нэг салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг Улсын Их Хурлаас бодлогын цөмөө болгон тодорхойлж, хүний үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг тухайн чиглэлд нийцүүлэн ажиллаж байхаар тогтсон. Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилгаар, энэ жилийг Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн билээ. Энэ санаачилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар өнөөдөр (2026.01.14) Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны харьяа Түр хамгаалах байранд ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэрч хохирогчийг хамгаалах 23 түр байр, 16 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс ЦЕГ-т 6, эмнэлгийн байгууллагад 4, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 29 байр харьяалагддаг байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат Түр хамгаалах байрны чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, холбогдох саналуудыг УИХ-ын дарга болон салбарын сайдад танилцууллаа. Энэхүү Түр хамгаалах байраар жилд дунджаар 299 хүн үйлчлүүлдэг бөгөөд эрх зүйн туслалцаа, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж зэрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасанчлан 7 төрлийн үйлчилгээг үзүүлдэг гэлээ. Түүнчлэн 2014 оноос хойш Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн төдийгүй жилд дунджаар 9829 дуудлага хүлээн авдаг аж.

 

Түр хамгаалах байрны одоогийн барилга анх Богд хааны ордны нэгээхэн хэсгээр ашиглагдаж байгаад 1954 оноос ясли, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд насжилт, чанар, элэгдэл зэргийг харгалзан галын аюулын эрсдэлтэй, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Иймд 2019 оноос Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр Израйл улсын түр хамгаалах байрны загвараас жишээ авч, нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадал бүхий нийт 3683.3 м.кв эдэлбэр газартай барилгын зураг төслийг боловсруулсан талаар танилцууллаа. Үүнээс хойш цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас барилгын ажил удааширч, улмаар гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, Түр хамгаалах байр шинэ барилгадаа нүүж орсон тохиолдолд тавилга, ахуйн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, шаардлагатай техник хэрэгслүүдийг НҮБ-ын Хүн амын сангаас хүлээн авч, агуулахдаа хадгалж байгааг ч дурдлаа.

 Улсын Их Хурлын дарга Н.Учрал, түр хамгаалах байрны орчин нөхцөл зайлшгүй жишиг стандарттай байх ёстой гэдгийг тодотгоод үйл ажиллагааны менежментийг ч шинэ шатанд гаргах цаг ирснийг хэллээ. Тэрбээр, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр 39 түр хамгаалах байр нэгдсэн удирлага, нэг менежмент байхгүйн улмаас хариуцах эзэн, мөрдөх журмаасаа эхлээд тодорхойгүй, стандартгүй байгааг засах ёстойг хэллээ. Хүүхдийн эрхийн зөрчлийг арилгаж, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хамгийн түрүүнд тэдэнд хүрч ажилладаг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин, нөхцөлийг сайжруулахад анхаарахаа илэрхийлэв.

Түүнчлэн аль ч салбарт эхлээд жишиг нөхцөлийг нь бүрдүүлсний дараа хариуцлага тооцож, хяналт тавьдаг тогтолцоонд шилжих ёстойг ч тэмдэглэв. Үүний тулд хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг нэмэгдүүлж, төсөвт суулгахад анхаарахаас гадна хамгаалах байруудыг нэгдсэн удирдлагад шилжүүлж, үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагууд менежментээсээ эхлээд шинэчлэгдэх нь чухал гэлээ. Мөн УИХ-ын дарга Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг үнэ төлбөргүй дугаарын жагсаалтад оруулах талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдтай ярилцаж шийдвэрлэхээр тогтлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ үеэр хүүхэд хамгааллын асуудлыг биечлэн манлайлж, тогтолцооны шинэчлэлийг дэмжиж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шатанд нь хохирогчийг хамгаалдаг байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, өнгөрсөн 2024 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдах зарим журмуудыг боловсронгуй болгоход анхаарч, түр хамгаалах байруудад тулгамдаж буй боловсон хүчний орон тооны асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.

Дараа нь УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар Сангийн дэд сайдын хамт түр хамгаалах байрны шинэ барилга дээр очлоо. Олон улсын жишиг стандартад нийцүүлэн барьсан нийт 61 өрөө тасалгаатай, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүлээн авах тусгай өрөөнүүдтэй, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх загвар болохуйц энэхүү барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй болсныг танилцууллаа. Салбар хоорондын уялдаа алдагдсан, хуулиас давсан зарим журмуудаас болж хүнд суртал хэтийдсэний улмаас өнөөг хүртэл уг барилгыг хүлээн авах хугацаа хойшилсоор, гэрээнд заасан санхүүжилтээ ч гүйцэд авч чадахгүй байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага учирлаж байв.

 

 

Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, салбар дундын бодлогын нийцэл алдагдсаны улмаас хувийн хэвшлийнхнийг энэ мэтчилэн хүнд суртлаар залхааж, эд хөрөнгө, цаг хугацаагаар хохироодог байдлыг арилгана хэмээн УИХ-ын дарга энэ үеэр тодотголоо. “Чөлөөлье” санаачилга ч үүнд чиглэж байгааг хэлээд иргэд биднийг төр хэмээх нэг л цонхоор хардаг шиг төрийн байгууллагууд ч дотроо нэг сувгаар хамтран ажилладаг байх ёстойг онцлов. УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын төгсгөлд түр хамгаалах байрны энэхүү шинэ барилгын үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлэж, 3 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахад хамтарч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн дэд сайдад чиглэл болголоо. Түүнчлэн энэ хаврын чуулганаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлтгэхийг салбарын сайдад даалгав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байгаль орчин, эдийн засгийн үр ашгаар нь сонгожээ
Нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар зонхилон тохиолдож буй өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байгаль орчин, эдийн засгийн үр ашгаар нь сонгожээ
Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
Нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар зонхилон тохиолдож буй өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байжээ
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
ЗГ: Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө
ЗГ: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
ЗГ: Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ
Дүүжин замын тээврийн төслийн кабинуудыг агуулахад буулгалаа
"Дүнжингарав" хурдан морины уралдааныг дахин сэргээхээр болжээ
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирчээ
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он