Сэтгэгдэл 0

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар Цэргийн албыг дүйцүүлэн хаах мөнгө дүнгийн хэмжээг шинээр тогтоох, Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын жагсаалт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Мөн Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтын талаар, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар, Улаанбаатар хот орчмын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх төслийн тооцоо судалгааны талаар зэрэг танилцуулгыг сонсох ажээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.