Сэтгэгдэл 0

Монгол Улсын Ерөнхий сайдаас E-Mongolia болон D-Gov.mn системээр дамжуулан иргэд асуулт асууж, саналаа илгээх боломж албан ёсоор нээгдлээ.
Монгол Улсын Засгийн газар иргэн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог бодитоор хангах зорилгоор D-Gov.mn цахим системийг нэвтрүүлэн ажиллуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна.
Тус портал нь иргэдийн санал, санаачилга, шийдэл олон нийтийн дэмжлэг авсан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, бодлогын түвшинд шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг онцлогтой юм.
Энэхүү зорилгын хүрээнд E-Mongolia систем, D-gov.mn портал болон 11-11 тусгай дугаараар дамжуулан иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх шинэ боломж өнөөдрөөс эхлэн /2026.01.13/ нээгдэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.