Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй. Ард иргэдэд чирэгдэл учруулж болохгүй

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн газарт өндөр настай хэвтрийн хүнийг ортой өргөж ирж, тоон гарын үсгээ баталгаажуулсан бичлэг өчигдөр цахим орчинд нийтлэгдсэн.
Энэ асуудалд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн газар иргэдэд чирэгдэл учруулж, хэвтэрт байгаа хүнийг ортой зөөж ирж хурууны хээ авдаг хүнд сурталтай үйлчилгээтэй байж болохгүй. XXI зуун болчихсон байхад ийм байдалтай байж болохгүй. Энэ асуудлаар иргэдээс олон санал хүсэлт ирсэн.
Өнөөдөр Засгийн газрын Хэрэг хэрэглэх газарт танилцуулагдсан. УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй. Ард иргэдэд чирэгдэл учруулж болохгүй. Технологийн боломж, шийдлийг ашиглаж төрийн үйлчилгээг аль болох төвөг багатай, чирэгдэлгүй үзүүлэх тал дээр санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.