Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа

1 цаг 42 минут

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:26 цагт 59.5 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр товлосныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулав.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг үндэслэн Засгийн газраас ирүүлсэн албан бичгийг уншиж танилцуулснаар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын  тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг татсан авсанд тооцлоо.

Гишүүдийг санал хураалтад бэлтгэх зуурт хуралдаан даргалагчийн зүгээс Монгол Улсын Их Хурлын D.Parliament.mn буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим талбарт “AI дүн шинжилгээ” гэсэн цэс нээж, туршилтаар ажиллуулж эхэлсэнийг мэдэгдэв. Тэрбээр, энэ нь парламентад өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхийг заалт бүрээр задлан шинжилж, илрүүлэх тохиргоотой. Зөрчил илэрвэл өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэхгүй, буцаах болно гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан өмнөх өдөр хэлэлцүүлгийг нь явуулсан хуулиудын болон тогтоолын төслүүдийн санал хураалтаар үргэлжиллээ. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив. Харин дараа нь Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэхэд, 53 гишүүн дэмжиж, 67.1 хувийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 40 гаруй хуулийн төсөл тус бүрээр санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад, 69 гишүүн дэмжиж, 81.2 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хянан шалгах түр хороо буугдсанд тооцсоныг хуулийн үндэслэлтэй нь уншиж, танилцуулсан.

Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 71 гишүүн буюу 83.5 хувь нь дэмжсэн санал өгсөнөөр уг төслийг эцэслэн баталсанд тооцлоо.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хурааж, Улсын Их Хурлын гишүүдийн 68 нь буюу 80 хувь нь дэмжиж, эцэслэн батлав.

Санал хураалтын дараа нэгдсэн хуралдаан даргалагчаар Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулахдаа, юуны өмнө иргэдийг хүнд суртал, дарамтаас “Чөлөөлье” санаачилгын хүрээнд уг төслүүдийг боловсрууллаа, үүний үр дүнд 90 гаруй хуульд өөрчлөлт оруулж, хийж бүтээх, хөдөлмөрлөхийн төлөө зүтгэж яваа хүмүүст төрийн нэрийн өмнөөс төвөг удаж, элдэв шалтаг тоочдог, зааж зандардаг байдлыг засаж залруулахыг зорьж байгаа тул төслийг дэмжихийг Улсын Их Хурлын дэд дарга болон гишүүдэд уриалав. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулж, УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Заяабал, Х.Ганхуяг нараас өргөн мэдүүлсэн, энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк, санхүүгийн салбарт 2, хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг, нийслэлийн засаг даргаас олгох 2 зөвшөөрөл нэмэгдсэн. Тус хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрөл шинээр бий болгох чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байдаг ч зөвшөөрөл олгох эрх бүхий зарим байгууллага үл хэрэгсэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөрчил гаргаж байна. Зөвшөөрлийн тухай хуульд заасан 251 тусгай зөвшөөрлийн 178-г нь цахим хэлбэрээр авах боломжтой гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, бага эрсдэлтэй үйл ажиллагаа, эсхүл нэг удаагийн шинжтэй, тодорхой хугацаанд эрхлэх, ахуйн хэрэгцээний зориулалтаар эрхлэх үйл ажиллагааг гурван жилээс дээшгүй хугацаанд мэдэгдлээр эрхлэх, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхой болгох, Зөвшөөрлийн тухай хуульд нийцээгүй салбарын хуулиудад тусгасан зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой эрх олгосон зохицуулалтыг хүчингүй болгох, эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, явцын хяналтаар зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа доголдолгүй  тохиолдолд шууд сунгадаг байх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, Л.Энх-Амгалан, С.Зулпхар, Д.Бум-Очир, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Тэд төрийн оролцоог багасгах чухал, гэхдээ мэргэжлийн байгууллагуудад зөвшөөрлийг шилжүүлэх нь эрсдэлгүй гэж үзэхгүй, хяналтын чиг үүргийг багасгаж гэмээнэ чанарт сөрөг нөлөөтэй, аливаа хуулийн төсөлд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг болох зэргийг хөндөж, асууж, үг хэлсэн. Зөвшөөрлийг мэдэгдэл болгон өөрчилж, хуульчилснаар иргэдэд үүсдэг дарамт, хүндрэл багасна. Зөвшөөрлийн хууль бол сайн хууль хэдий ч хэрэгжүүлэх явцад зарчим алдагдсан. Хуулийн төслийг баталснаар 100 гаруй журам хүчингүй болно хэмээн хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг болон Ажлын хэсгээс хариулсан.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье
“Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг хэлэлцлээ
Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа
Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье
“Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг хэлэлцлээ
Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн
Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ
Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаан эрчим хүчээр хангагдлаа
Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын ногоон орон сууц барина
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон БНАУ хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийслэлийн ирэх 5 жилийн төлөвлөгөөг баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улстөрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа
Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль хэрэглээний цахилгаанаа 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг боллоо
Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байна
УГТЭ: 2025 онд зүрх судасны мэс заслын 4 шинэ технологийг Монгол Улсад анх удаа амжилттай нутагшуулж чадлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он