Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын XI бага хуралд оролцож байна

2025/12/18

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр бага хуралд оролцож байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл багтаж байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталж, Монгол Улсын Их Хурал 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр соёрхон баталсан. Тус бага хурлаар Монгол Улс конвенцоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй дотоодын арга хэмжээ, ялангуяа хууль эрх зүйн орчны шинэчлэл, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, мөн авлигатай тэмцэх чиглэлээрх олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар байр сууриа танилцуулж, санал солилцож байна.

Бага хурлын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 16-ны өдөр улсаа төлөөлөн үг хэлж, Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгааг онцлов. Тэрээр авлига нь төрд итгэх иргэдийн итгэл, ардчилсан засаглал, эдийн засгийн шударга өрсөлдөөнд бодитой аюул учруулдаг гэдгийг онцлон, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр сүүлийн үед Монгол Улсад хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тухай мэдээлж, Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Төрийн албанд сахилга, хариуцлагыг бэхжүүлэх жил” болгон зарлаж буйг онцлон дурдав.

Мөн Монгол Улс Албани, Гана, Норвеги зэрэг улстай хамтран “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачлан өргөн барьсан бөгөөд уг тогтоол батлагдсанаар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хөндсөн анхны тогтоол болох ач холбогдолтойг онцлон гишүүн орнуудыг дэмжихийг уриаллаа.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Оролцогч талуудын Бага хурал нь 2 жил тутам зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн 192 улс тус конвенцын гишүүн юм.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он