Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗБХ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2025/12/09
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2025.12.09) хуралдаанаараа “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Үргэлжлүүлэн "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үеэр нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж,  нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэсэн санал дэмжигдсэн болохыг Р.Сэддорж дарга танилцуулав.





Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Г.Очирбат, Р.Сэддорж нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Г.Тэмүүлэнгээс хариулт, тайлбар авсан юм. Төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжив. Иймд энэ талаар санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.


Дараа нь Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаарх хууль зүйн зөвлөмжийг холбогдох Байнгын хороо хэлэлцсэн болохыг Р.Сэддорж дарга хэлээд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Төсөл нь батлагдсан тохиолдолд тодорхой хугацаанд үйлчлэхээр байх тул төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт хууль хүчин төгөлдөр болох хугацааг нэмж тусгах, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т заасны дагуу явуулах талаарх зөвлөмжийг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн байна.







Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, П.Батчимэг, Г.Очирбат, С.Цэнгүүн, Р.Сэддорж нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь хэсгийг баримтлан санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуулийн баталсан өдрөөс эхлэн 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөх агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гишүүдийн 57.9 хувь нь дэмжсэн.


Ийнхүү Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Эдийн засгийн байнгын хороо (2025.12.09) өнөөдрийн хуралдаанаараа таван асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайдад хандсан асуулгын хариуны хэлэлцүүлгээр үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулсан нүүрсний хэмжээ 40 сая тонныг давлаа
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулсан нүүрсний хэмжээ 40 сая тонныг давлаа
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.5 тэрбум төгрөгөөр арвижлаа
УОК: Хаваржилтын бэлтгэл ажилд анхаарч ажиллана
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор ААН-үүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа
Наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он