Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цаг 7 минут
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.12.09)-ийн хуралдаан 14:03 цагт Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, Д.Бум-Очир, С.Зулпхар, Б.Найдалаа, М.Сарнай, Л.Энхнасан, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Д.Рэгдэл, Б.Түвшин, Д.Энхтуяа нарын буюу нийт гишүүдийн 55.2 хувийн ирцтэйгээр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нарын  энэ оны долдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцууллаа. Хуулийн 23.1-д “Засгийн газар төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлд санхүүжилтийн дэмжлэг олгоно” гэж заасан бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагад энэ төрлийн байгууллагын зэрэглэлд хамаарах, тодорхой шалгуур үзүүлэлт хангасан эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий их сургуулийг хамааруулахаар Дээд боловсролын тухай заасан нь хэт явцуу байна гэж хууль санаачлагч нар үзжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг төрийн байгууллага гэж үзэхээр хуульд заасан бөгөөд улсын төсвөөс санхүүждэг, зардал нь урьдчилсан төлөвлөгдсөн байдаг төрийн байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагдах тендер шалгаруулалтад оролцоход урьдчилан төсөв гаргах боломжгүй байдгийг тэрбээр танилцуулгадаа онцолсон юм.
Хэдийгээр Шинжлэх ухаан, технологийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д судалгааны үндсэн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй гэж заасан ч гэлээ хэрэгжих боломжгүй байгаа юм. Иймд төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагыг өөрийн үндсэн чиглэлээрээ тендер шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх, Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяанд байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулан, ил тод ажиллуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн эрдэм шинжилгээний байгууллагад дээд боловсролын байгууллагыг бус судалгааны их сургуулийг хамааруулах өөрчлөлтийг төлөвлөсөн байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, О.Саранчулуун, Д.Ганмаа болон Байнгыгн хорооны дарга Б.Найдалаа нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд өндөр мэргэжлийн судлаач, эрдэмтэдийн хийх ажлыг шууд гэрээ байгуулж, ажиллуулах эрх зүйн зохицуулалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын тоо, Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санд оруулах судалгаанд тавигдах академик шаардлага, төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагыг ялгаж, тусгайлан хуульчлах буюу төрийн байгууллагад давуу байдал үүсгэх нь зөв, эсэх, мөн эрдэмтэн судлаачдын ажиллах нөхцөл, чанар, үр дүн, судалгааны ажлын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ямар үр дүн авчрах зэрэг асуудлыг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл нар эрдэм шинжилгээний байгууллагууд, тэр дундаа их, дээд сургуулиуд өөрсдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагуудаас зарласан сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй хаалтанд байгааг нээх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцолж, энэ нь төрийн өмчийн байгууллагуудад давуу байдал олгож байгаа хэрэг биш болохыг тайлбарласан юм.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Бум-Очир, Д.Ганмаа, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Найдалаа нар үг хэлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нараас хамгийн их тавьдаг асуудал энэ болохыг дурдаж, холбогдох хууль, зүйл заалтыг уялдуулах, нийцүүлэхэд анхаарах шаардлагатайг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Монголд дээд боловсрол хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь энэ гэдгийг тэмдэглэж, шинжлэх ухаан болон боловсроын байгууллагын бодлого, удирдлагыг нэгтгэх, Судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийг боловсруулах, эрдэм шижилгээ, судалгааны байгууллагаас орлого олохыг шаардах нь буруу болохыг анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Зулпхар, О.Саранчулуун нар шинжлэх ухааны салбарын засаглал, бүтцийн асуудлыг хөндөж, судалгааны бодлогын институцитай байх, олон улсын академик тогтолцоотой уялддаг байх, төрийн дэмжлэгийг бодитой хэрэгжүүлж, үр дүн бий болгодог байхтай холбоотой суурь асуудлуудыг хөндсөн юм. Мөн Байнгын хорооны дарга Б.Найдалаа Улсын Их Хурлын гишүүдийн энэ байр суурийг дэмжиж, тогтолцоог сууриар нь сайжруулах асуудлыг цогцоор шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцолсон юм. Түүнчлэн тэрбээр Монголын шинжлэх ухаан академид суурилсан тогтолцоотой хэвээр явах уу, их сургуулиудад суурилах уу гэдгээ шийдэж, бүтэц, тогтолцооны асуудлыг цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх асуудал хүлээгдэж буйг сануулсан юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар төсөл тус бүрээр санал хуораалт явууллаа. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.8 хувь, Шинжлэх ухааны академийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн 64.7 хувь нь  дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө
ЭЗБХ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
“Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө
ЭЗБХ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
“Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөрийтэй тоглоомд мөнгөө алдсаар хохирол нь 110 сая төгрөг хүрчээ
Гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа
ХЗБХ: Хууль, тогтоолын төслийн талаарх хууль зүйн зөвлөмжүүдийг хэлэлцлээ
АТГ: Зөрчил тогтоогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв
"Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
Г.Дамдинням: Нөөцтэй хэр нь шатахуун өгөхгүй байгаа ААН-үүдийг хуулийн байгууллагаар шалгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” шоу нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн улсын наадам үзэхийг урилаа
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
Элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 1000 гаруй иргэн донорын хүлээх жагсаалтад байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он