Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2025/05/28
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.28) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 14 цаг 36 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу даргалав.


Эхлээд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2025 оны 5 дугаар сарын 23, 26-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураалт явуулж, дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тусгасан хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн хэмээн Ч.Лодойсамбуу гишүүн танилцуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар найруулгын шинжтэй засвар оруулж, нэр томьёог тодорхой болгох хүсэлт гаргасны дагуу саналын томьёоллыг бэлтгэсэн байна.


Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтын дагуу санал хураалт явуулан шийдвэрлээд, үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Бадамсүрэн танилцууллаа.
Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төслийн холбогдох хэсэг, заалт, дэд заалтад нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж найруулгын шинжтэй засварыг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэжээ.




Улсын Их Хурлын тогтоолын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Бадамсүрэнгийн дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэсэн заалтын дагуу санал хураалт явуулан шийдвэрлээд, үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ.




Эдийн засгийн байнгын хороо ийнхүү жилийн төлөвлөгөөний төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг эцсийн хувилбарын төслийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Бараалхав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Бараалхав
АТГ: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Т нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана
Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор санамж бичиг байгууллаа
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолд өртсөн иргэнд яаралтай тусламж үзүүллээ
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ
Манай шатарчид өнөөдөр Хонконгийг зорино
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулжээ
“Оюутан цэрэг”-ийн хээрийн бэлтгэл сургалтын эрүүл мэндийн бэлэн байдал хангагджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил нь 33 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он