Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗБХ: Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2025/11/28
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.28) хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр 22 цаг 05 минутад эхэлж, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулав.


“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcний дагуу саналуудыг бэлтгэсэн гэлээ. Тодруулбал, төслийн 2 дугаар хавсралтын “Хөдөлмөр, нийгмийн 3 талт түншлэлийг бэхжүүлэх хүрээнд хамтын гэрээ, хэлэлцээрийн чанарыг сайжруулах, тоог нэмэгдүүлэх; 2, 3 дугаар хавсралтад “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд төрийн сонгуульд оролцох боломжийг нэмэгдүүлнэ” гэсэн саналуудыг холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулан гүйцээн боловсруулсон байна.


Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналыг томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.


Ийнхүү улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он