Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав

1 цаг 38 минут
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 19-ний хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Б.Пунсалмаа, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат иргэдийн орлогын бодит өсөлт, өмчийн эрхийн баталгаажилт, зээлийн хүүгийн талаар асууж, нийгмийн сайн сайхны шалгуур үзүүлэлт болох аз жаргалын индексийг тодорхойлж ажиллах шаардлагатайг дурдсан юм. Манай улс хүний хөгжлийн индексийг тооцож, энэ талаар тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж буйг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов. Өрхийн орлогын өсөлтийн суурь үзүүлэлтийг 2024 оны дүнгээр 11.0 хувиар аваад, ирэх таван жилд бил бүр дунджаар 5.0 хувиар өсгөхөөр тооцож үндсэн чиглэлд тусгасныг Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан тайлбарлалаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа англи хэлний сургалтын чанар шаардлага хангахгүй байгааг шүүмжилж, цаашид сайжруулах талаар ямар бодлого, зорилт дэвшүүлж буйг асуусан юм. Гадаад хэлний сургалтад нэвтрүүлж буй Pearson хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж буйг тэрбээр онцлоод, хөгжлийн суурь төлөвлөлтөд тусгаж, бататгаж ажиллах шаардлагатай гэлээ. Үндсэн чиглэлийн төслийг чамбайруулах, засаж сайжруулах зүйл багагүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах дурдаж, хөгжлийн төлөвлөгөө, улсын төсвийн үндэслэл болох учир таван жилийн үндсэн чиглэлийг судалгаа, тооцоонд тулгуурлаж бодитой төлөвлөх нь зүйтэй гэсэн юм. Биелэлт хангалтгүй, хэрэгжилтийн хувь багатай зорилтуудыг хэт өндрөөр төлөвлөх нь бодитой эсэхийг нягтлах шаардлагатайг тэрбээр анхааруулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүд болон тэдгээрт төлөвлөсөн төсөв, хөрөнгө оруулалт хоорондын уялдаа, нийцлийн тухай асуудлыг хөндөж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, түүний үр дагаварын үнэлгээг нарийвчлан тооцож, дүгнэж ажиллах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал боловсролын индексийг жилд дунджаар 0.01 пүнктээр, ирэх таван жилд нийтдээ 0.06 пүнктээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь хангалтгүй байгааг дурдаад, шүүхийн салбарын хөрөнгө оруулалтыг 2030 он гэхэд 73.8 хувь хангахаар тусгасан нь 100 хувьд хүрэхгүй буюу эрэлтийг хангахгүйгээр төлөвлөгдсөнийг шүүмжилсэн юм. Мөн тэрбээр иргэдийн өргөдөл, гомдол бүрнээ шийдвэрлэгддэг байх зарчмыг таван жилийн үндсэн чиглэлд тусгаж, хэрэгжүүлэх учиртайг онцлов. Боловсролын индекс өнөөдрийн байдлаар 0.755 пүнкт байгааг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулж, олон үзүүлэлтийг өндөр нарийвчлалтайгаар хэмждэг энэ үзүүлэлтийг 0.810 пүнкт болгож дээшлүүлэх нь бага бус ахиц болохыг тайлбарлалаа.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлснээр “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг өндөрлөлөө. Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

"Туулын хурдны зам" төслийн технологийн замыг барьж байна
Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд!
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Туулын хурдны зам" төслийн технологийн замыг барьж байна
Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд!
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг
Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав
“Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4,300,000 төгрөг залилуулжээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч ам.долларыг солиулжээ
Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
ХЗБХ: Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
ТББХ: Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Шинэ зуун жилийн хөгжлийн бодлогыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна
Гадаргын ус хуримтлуулах "Туул усан цогцолбор" төслийг хэрэгжүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он