Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2025/11/05
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 11 дүгээр сарын 04-нд хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хуулийн төслийн талаар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж ирлээ.
Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр тогтоолгон авах, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмж авах талаар харилцан тохиролцон, хэлэлцээрийг хэрэгжүүлж байна гэлээ.
Түүнчлэн, Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ), Бүгд Найрамдах Австри Улс, Австралийн Холбоотой Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр шинээр байгуулах, Оросын Холбооны Улстай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгөв.
Энэ хүрээнд БНКУ-тай 2018 оноос “Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг эхлүүлж, хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар, талууд Хэлэлцээрт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна.
Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн  8  дугаар зүйлийн 8.1.3-т  зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ гэдгийг тодотгов.
“Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль” батлагдаж, хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн хамгааллын баталгаа нь сайжирна гэж үзэж буй аж.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд Хуулийн төсөл батлагдсанаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдахгүй гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл гишүүн асуулт асуув. Тэрбээр хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид монгол иргэд олноор ажилладаг ямар улстай энэ чиглэлийн гэрээ хэлэлцээр хийхээр ажиллаж буйг тодруулав. Тэрбээр Казахстан Улстай энэ хэлэлцээрийг байгуулснаар ямар давуу талууд бий болохыг мөн лавласан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, тус яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд нар одоогийн байдлаар Монгол Улс ОХУ, Австри, Австрали улсуудтай үе шаттай хэлэлцээр хийж байна гэсэн хариулт өгсөн. Австри Улстай өнгөрсөн хавар хэлэлцээрт гарын үсэг зурсан бол Австри Улстай хэлэлцээрийг үргэлжлүүлж буй аж. ОХУ-тай хийх хэлэлцээрийг хоёр тал тохиролцоод Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар яамдаас санал авч байна гэлээ. Казахстан Улсад 8000 гаруй монгол иргэн амьдарч буйн 3000 гаруй нь хөдөлмөрийн насныхан байгаа аж.
1998 онд Казакстан Улс бол бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжсэн бөгөөд 1998 оноос хойш Монгол Улсын иргэн шимтгэл төлсөн байвал Казахстан Улсаас тэтгэвэр авдаг болох нөхцөл бүрдэж байгаа гэсэн хариулт өгөв.
Эцэст нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
СТАТИСТИК: Монгол Улсад Лили нэртэй 15, Мартыннайман нэртэй нэг хүн байна
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
СТАТИСТИК: Монгол Улсад Лили нэртэй 15, Мартыннайман нэртэй нэг хүн байна
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулна
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулсан нүүрсний хэмжээ 40 сая тонныг давлаа
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.5 тэрбум төгрөгөөр арвижлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он