Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ТБХ: Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо

8 цаг 13 минут
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.29/ хуралдаан 12 цаг 49 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлэв.
Хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно хэмээн заасан  байдаг.


Иймд Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатарын нэрийг дэвшүүлснийг танилцуулсан хэдий ч нэр дэвшигч гадаад улсад албан томилолттой байсан тул хэлэлцүүлгийг хойшлуулсан билээ.
Ингээд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооны дарга нэр дэвшигчийн талаар танилцуулав.
Нэр дэвшигч Даваагийн Цогтбаатар нь /дэлгэрэнгүйг эндээс /1985 онд Баянхонгор аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1993-2003 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 2007 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн. 2007-2012 онд Голомт банканд эдийн засагч, 2012-2015 онд Голомт банкны Баянхонгор дахь салбарын захирал, 2016-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, 2021-2023 онд Хаан банкны салбарын удирдлагын газрын захирал, 2024 онд Хадгаламжийн даатгалын корпорацид газрын захирал, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна гэлээ.
Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгох санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 


Дараа нь Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв. Тайлангийн талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол болон Байнгын хорооны нийт 238 тогтоолын 1044 заалт бүртгэлтэй байгааг дурдаад 2025 оны эхний хагас жилийн байдлаар хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны шийдвэрийн хэрэгжилт дунджаар 46 хувь, Төсвийн байнгын хорооны хороонд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт 47.6 хувьтай үнэлэгдсэнийг тодотгож байлаа. 


Энэхүү үнэлгээний тайланг дүгнэн үзэхэд Улсын Их Хурлын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний системд 2016-2025 онд Монгол Улсын хуулиар Засгийн газарт үүрэг чиглэл болгосон нийт 161 хуулийн 756 зүйл, заалт, Улсын Их Хурлын 163 тогтоолын 914 заалт, Байнгын хорооны 114 тогтоолын 916 заалт, нийт 438 шийдвэрийн 2586 заалтын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа талаараа 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн байна. Үүнээс Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 13 хуулийн 64 хэсэг, заалт, Улсын Их Хурлын 25 тогтоолын дангаар буюу хамтран хэрэгжүүлэх 158 заалт, Байнгын хорооны 1 тогтоолын 32 заалт буюу нийт 39 шийдвэрийн 235 заалт хяналтад байгаа талаар ирүүлсэн. Гэтэл Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний цахим систем, Төсвийн байнгын хороонд 3 хуулийн 4 хэсэг заалт, Улсын Их Хурлын 10 тогтоолын 43 заалт, Байнгын хорооны 1 тогтоолын 10 заалт хяналтад байна. Энэ нь улсын хэмжээнд бүртгэлтэй хяналтад авсан эрх зүйн акт түүний хэсэг, заалтын бүртгэл нэгдсэн байдлаар байхгүй, систем хооронд интеграц хийх боломжгүй байгаатай холбоотой гэдгийг онцлов.


Энэ нь Улсын Их Хурлын тогтоолоор болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, хяналтад аваагүйтэй холбоотой тул цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа.
Монгол Улсын хуулийн холбогдох заалтаар төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтнаас захиргааны актыг батлан хэрэгжүүлэх эрх олгосон 133 заалтаар журам 89, дүрэм 3, аргачлал 14, стандарт 4, жагсаалт 6, шалгуур үзүүлэлт 6, тавигдах шаардлага 3, норматив 2, жишиг 2, бусад 22 нийт 151 баримт бичиг батлахыг үүрэг болгосон байдаг. Үүнээс Засгийн газар 34, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 16, Боловсролын яам 10, Эрүүл мэндийн яам 10, бусад 18 байгууллага 81 захиргааны хэм хэмжээний актыг баталж мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна. Энэ нь захиргааны акт батлагдах үе шатны ажил болох хэрэгцээ шаардлагыг урьдчилан судлах, төсөл боловсруулах, үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо хийх, холбогдох байгууллагуудаас санал авах, хэлэлцүүлэг хийх гэх мэт зохион байгуулалтын арга хэмжээг дутмаг авч хэрэгжүүлж байгаатай шууд холбоотойг танилцуулгад дурдсан байлаа.


Тайлан танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, Г.Ганбаатар, Д.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хууль, тогтоолыг биелэлтийг хангуулаагүй, хэрэгжилтэд хяналт тавиагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэхийг лавлаад Улсын Их Хурлаас баталсан шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, төсвийн үргүй зардал өндөр байгаад Засгийн газар цаашид онцгой анхаарах шаардлагатай талаар санал хэллээ.
Хуралдааны төгсгөлд Төсвийн байнгын хорооны 2025 оны 22 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн.


Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.
Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, П.Мөнхтулга нарыг хасаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Б.Түвшинг, Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Д.Цогтбаатарыг хасаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Б.Бейсен нарыг оруулахаар нэрс ирүүлсэн тул "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.


Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Д.Цогтбаатар нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэрээ татсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, П.Мөнхтулга нар ажлын хэсэгт үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Иймд энэ талаарх  нууц санал хураалтыг тус тус явуулав.
Ингээд тогтоолын төсөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Д.Батбаяр, Р.Батболд, Х.Жангабыл Д.Жаргалсайхан, Б.Заяабал, П.Мөнхтулга, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.  


Монгол Улсын 2026 онд төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн  Д.Үүрийнтуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бадамсүрэн, Ц.Баатархүү, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Лувсанжамц, З.Мэндсайхан, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

ЗГ: Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
Хориглосон бүсээс 130 гаруй адуу, мал гаргажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хориглосон бүсээс 130 гаруй адуу, мал гаргажээ
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр маргааш эхэлнэ
ТБХ: Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо
ЗГ: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэхээр зорьж байна
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
Улсын хэмжээнд 1.3 сая тонн хадлан, 51 мянган тонн ногоон тэжээл бэлджээ
“Нарны цахилгаан станцын багц төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он