Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа

4 цаг 23 минут
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 24-ний үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа.
Хуулийн төслийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж эхлэх үеэр УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авснаар хэлэлцүүлэг хойшилсон юм.
Энэ өдрийн хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Түвшин, Багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавиад ажил хаясан, ахмадууд тэтгэврээ нэмэх шаардлага тавьж байна. Улсын төсөвт багш, эмч нарын цалинг нэмэх ямар орон зай байна вэ гээд, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгал, халамж, цалингийн нэгдсэн бодлогын асуудлаар ямар бодлого барьж буйг тодруулав.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Бид өмнө нь 33.5 их наяд төгрөгийн орлого олно гэж төсөвтөө тусган баталчихсан байсан. Тэгэхдээ нөхцөл байдалтайгаа тохируулаад энэ удаа орлогоо бууруулж тооцсон. Орлого бууруулж тооцсон нь бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт, бууралттай холбоотой. Тийм ч учраас энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэл бодитой болсон гэж үзэж байгаа. Орлого бүрдүүлэх тал дээр богино хугацааны стратегиудыг хэрэглэж байна. Энэ утгаараа экспорт, орлого нэмэгдүүлэх чиглэлээр яам бүрт хийх ажлуудыг эрэмбэлж, хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж дууссан. Төсвийн орлого эдийн засагтайгаа харьцуулахад зохистой түвшинд байх ёстой учраас хэт өндөр орлого төлөвлөх нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлээд байдаг сул талтай. Тийм учраас энэ удаагийн төсвийн бодлого төрийн оролцоог бууруулахад чиглэнэ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ДНБ-ий харьцаа 37 хувь байсныг 30.6 хувь болгон бууруулсан гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар тодруулав.
Сайд Н.Учрал, Эдийн засгийн байнгын хорооны даргын хувиар Засгийн газрын олон төслүүдийг манлайлж дэмжсэн УИХ-ын гишүүн Р.Сэддоржид талархал илэрхийлээд, говийн бүс нутагт хэрэгжүүлэх Орхон-Онгийн, Хэрлэнтоонот зэрэг усны төслүүдийг урагшлуулахгүй бол цаашид уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй болно хэмээсэн. Хэдийгээр зураг төсвийн зардал Эдийн засаг, хөгжлийн яаманд тавигддаг ч хангалттай биш хэмээгээд, эдгээр усны төслүүдийг хэрэгжүүлэхээр тэргүүн ээлжид эрэмбэлсэн гэлээ. Улсын жилийн төлөвлөгөөнд 126 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 76 нь улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүжилт авахаар бол 50 төслийг хэн санхүүжүүлэх нь тодорхойгүй учир Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулиа амь оруулахаар зорьсон гэсэн хариулт өглөө.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр хэлэлцүүлэг дуусч хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар явуулах санал хураалтыг дараагийн хуралдаанаар явуулахаар хойшлуулав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг УИХ-ын гишүүн П.Батчимэг танилцуулав.
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Уянга 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдсөн байгааг тодруулж, хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 7.0 хувь байсныг 7.5 хувь болж өөрчлөгдсөн талаар болон ахмад настны тэтгэвэр, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсвийн урсгал зардал өөрчлөгдсөн тохиолдолд төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд дахин өөрчлөгдөх эсэх, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нэгдсэн төсвийн орлого, зарлагыг тус тус 490.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх нь Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан эсэх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцаж, энэ асуудлаар эргэн хэлэлцэх боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа инфляци 7.5 хувь болж өссөнтэй холбоотойгоор Монголбанкнаас инфляцийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар, мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит хуулийн этгээдүүдийн улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулав.
Төсвийн хүрээний мэдэгдлийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулахад Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэй гэж Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д заасан.
“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад УИX-ын нэгдсэн чуулганы 2025 оны 10 сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31,600.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2026 онд 32,980.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан холбогдох эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон харгалзах ДНБ-д эзлэх хувьд өөрчлөлт оруулах” тухай зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбоотой дүгнэлт гаргалаа хэмээв.
Тэрбээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс УИX-ын нэгдсэн чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь:
  • Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд: ДНБ болон суурь тэнцлийн нэрлэсэн дүнд нөлөө үзүүлэхгүй боловч Төсвийн хүрээний мэдэгдэл дэх суурь тэнцэл ДНБ-ий 2% буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг зөрчиx;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн төслийн хувьд: ДНБ, төсвийн орлогод болон зарлагын бүтцэд үзүүлэх нөлөөнөөс үүдэн төсвийн төсөлд тусгагдсан суурь тэнцэл ДНБ-ий 2% буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг мөн зөрчиx;
  • Төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулан төсвийн зарлагыг өөрчилж болзошгүй байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан заалттай зөрчилдөх нөхцөлүүдийг үүсгэхээр байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д заасны дагуу “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-28 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар холбогдох Байнгын хороодод буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д “Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой асуудлаар чиглэл өгч, хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод төслийг буцааж болно” хэмээн заасныг хуралдаан даргалагч Б.Пүрэвдорж дурдаад, төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод буцаалаа.
Мөн хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасаж, Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаан даргалагч танилцуулснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Монгол Улсад шатрын сурагчдын Азийн АШТ болж байна
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
ХЗБХ: Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэж, төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсад шатрын сурагчдын Азийн АШТ болж байна
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа
Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав
ХЗБХ: Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэж, төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
Зам засварын улмаас Ч:24Б чиглэлд түр өөрчлөлт орно
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он