Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ

2025/10/21
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
 
Энэ үеэр сайд Г.Дамдинням "Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны хангамжтай холбоотой үүсээд байгаа хүндрэлийг арилгах чиглэлээр импортлогч аж ахуйн нэгжүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна.
 
Бидний гол импортлогч орон ОХУ-ын дотоодын нөхцөл байдал хүнд байгаагаас нэмэлт импортын боломж тааруу байгаа юм.
 
Энэ хүрээнд бид орж ирж байгаа бүтээгдэхүүнийг аль болох оновчтой хуваарилах, нөөцийг бүрдүүлэх, тээврийн асуудлыг шуурхай шийдэх зэргээр ОХУ-ын талтай тасралтгүй хамтран ажиллаж байна.
 
Манай улс түлш шатахууны хувьд 100 хувь хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог.
 
АИ-92 автобензиний 10 дугаар сарын ОХУ-аас авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-аас өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна.
 
Жил ирэх бүр хэрэглээ нэмэгдэж байгаа нь нөөц бүрдүүлэх сав багатай манай улсын хэрэглээнд жил бүр дарамт үүсгээд байдаг.
 
Мөн АҮЭБ-ийн яам болон ААН-үүдээс хамтран байгуулсан ажлын хэсэг БНХАУ-ын экспортлогч компанитай уулзахаар боллоо.
 
Евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр хэлцлүүдийг хийж байна. Нэмэлтээр авах боломжтой болсон.
 
Энэ асуудлаар цаг алдалгүй Хятадын талтай тохироод нийлүүлэлтээ хийнэ. Ард иргэд маань импортоос бүрэн хамааралтай байгаа нөхцөл байдлыг ойлгож нөхцөл байдлыг хамтдаа тайвнаар даван гарахыг хүсье" гэлээ.
 
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Холбоотой мэдээ

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт үргэлжилж байна
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
Элчин сайд Л.Өлзийт итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт үргэлжилж байна
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
Элчин сайд Л.Өлзийт итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
Г.Уртнасан шигшээ шатанд 10-р байр эзэллээ
“AZERNEWS”: Жеффри Эпштейнтэй холбоотой баримт бичгүүдэд Монголын нөлөө бүхий улс төрчдийн нэр дурдагдсантай холбогдуулан нээлттэй сонсгол зохион байгуулна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он