Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2025/10/16
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2025.10.16) хуралдаан 09 цаг 31 минутад 19 гишүүн хүрэлцэн ирснээр 59.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулан, хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж эхлэх үеэр Байнгын хорооны дарга хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан юм.


Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд дээрх саналтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монгол Улс парламентын засаглалтай болсон 35 жилийн хугацаанд нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.8 жил байсныг, харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн тогтвортой ажилласан бөгөөд ийнхүү төрийн тогтвортой байдлыг хангахад парламентын дэмжлэг чухал байсныг Б.Жавхлан гишүүн хэллээ. 


Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн хэлэлцэж буй саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн, бүх шатандаа хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг эшилж, төсөв батлах, өвөлжилтийн бэлтгэл хангах тэргүүтэй хийх ажил их байгааг сануулж, нийтээрээ хууль дээдлэх зарчмыг баримтлахыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, төлөөллийн чадавхаа бэхжүүлсэн ардчилсан парламентын засаглалтай улс орны үнэ цэний талаар үг хэлээд, баримт нотолгоогүйгээр нэгнээ гүтгэж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулан, эмх замбараагүй байдал үүсгээд байгаа хариуцлагыг хүлээлгэх үүднээс хэлэлцэж буй саналыг дэмжиж байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Э.Болормаа нар эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулсан нөхцөл үүсээд байгаагаас үүдэн иргэдийн амьдралд хүндрэх эрсдэл бий гэдгийг сануулаад, төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс хэлэлцэж буй саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, үг хэлсэн.




Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 22 гишүүний 19 нь Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
Д.Батлут Эх оронч үзэл, хүмүүжлийг боловсролын бүх шатанд төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
Д.Батлут Эх оронч үзэл, хүмүүжлийг боловсролын бүх шатанд төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал
Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэв
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Бүгд Найрамдах Тажикстан улсын төлөөлөгчид дуурайлган үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцав
Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 200 гаруй төрийн албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт зохион байгуулж байна
Азийн хөгжлийн банктай хамтран нэмж төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлнэ
Монголын залуусыг CERN-ийн судалгаанд оролцуулах боломжийг хэлэлцлээ
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
ТЦГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 гэмт хэрэг илрүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он