Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

БНХАУ-ын Нинбо хотын худалдааны танхимын төлөөлөгчид Улаанбаатар хотод бизнес уулзалт хийлээ

2025/10/15

Монгол, Хятадын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бизнес форум, B2B уулзалт  МҮХАҮТ-д боллоо.

Уг уулзалтыг “Мишээл Экспо” ХХК зохион байгуулж, хоёр улсын худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөгчид оролцов.

БНХАУ-аас барилга, интерьер дизайн, эрүүл мэндийн технологи, эмийн үйлдвэрлэл, электрон үйлдвэрлэл, гадаад худалдаа, хөнгөн үйлдвэрлэл, үнэт чулуун эдлэл, урлагийн бүтээл зэрэг 20 гаруй чиглэлийн компаниуд оролцож, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Харин Монголын талаас 30 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны хүрээнд санамж бичигт гарын үсэг зурсан юм. 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “БНХАУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй өнөөдөр хоёр удаагийн уулзалт хийлээ. БНХАУ-ын тал олон улсын нисэх буудал болон худалдааны төв, олон улсын зочид буудлын төслийг Хүннү хотын бүтээн байгуулалтын хүрээнд хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хүннү хот нь цаашид Ази болон Америк тивийг холбосон, дамжин өнгөрөх олон улсын чухал төв болох бүрэн боломжтой юм. Уг хотын бүтээн байгуулалтад нийслэлийн зүгээс 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд ирэх жилээс эхний байршлуудад томоохон худалдааны төв, орон сууц, зочид буудлуудын барилгын сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн өнөөдрийн уулзалтын үеэр дэлхийн ноолуурын зах зээлийн 25 хувийг эзэмшдэг бизнесийн төлөөлөгч ирж, энэ салбарт хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх сонирхлоо илэрхийлсэн нь манай хотын эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна’’ гэв.

Нинбо хотын Хятадын гадаадын хөрөнгө оруулагчдын худалдааны танхимын дарга Сюэ Жинли “Манай Нинбо хотын хилийн чанад дахь хятад бизнес эрхлэгчдийн холбоо өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй оронд салбартай, 480 гаруй гишүүн байгууллагатай үйл ажиллагаа явуулж байна. Холбооны гишүүн байгууллагууд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг олон салбарт ажилладаг. Миний бие энэ удаагийн бизнес уулзалтад ноос ноолуурын компаниа төлөөлөн оролцож байна. Бид сүүлийн 20 гаруй жил Монголын ноос ноолуурын компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Монголын түүхий эдийн чанар маш сайн, харин бидний хувьд олон улсын зах зээлд борлуулах туршлага, техник технологи дээрээ тулгуурлан харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлсээр ирсэн. Монгол Улсын Засгийн газраас манай компанийн үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэнд гүнээ талархаж байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2023 онд манай компанид зочилж, санал солилцсон нь бидний хувьд чухал дэмжлэг болсон. Одоогоор бид Монгол Улсад өөрсдийн үйлдвэрлэлийн баазыг байгуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд төрөл бүрийн ноосыг боловсруулах боломжийг судалж байна. Цаашид энэ чиглэлээр Монголын талтай илүү ойр, тогтвортой хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна’’ гэлээ.

Энэхүү уулзалтыг Монгол, Хятадын худалдааг дэмжих холбоо, Нинбо хотын Хилийн чанад дахь бизнес эрхлэгчдийн худалдааны танхимын санаачилгаар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Бизнес форум, B2B уулзалтад БНХАУ-ын Нинбо хотын хилийн чанад дахь бизнес эрхлэгчдийн худалдааны танхим болон түүний салбар нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгчид оролцсоноороо онцлог байв.

Холбоотой мэдээ

Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл хэрэгжиж эхэллээ
Б.Түмэн-Өлзий: Осол гэмтлийн улмаас 232 мянган иргэн эрүүл мэндийн байгууллагад хандан тусламж үйлчилгээ авсан
2026 оны I улирлын төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулагдаж дууслаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл хэрэгжиж эхэллээ
Б.Түмэн-Өлзий: Осол гэмтлийн улмаас 232 мянган иргэн эрүүл мэндийн байгууллагад хандан тусламж үйлчилгээ авсан
2026 оны I улирлын төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулагдаж дууслаа
Шивээ-Овоогийн 660 МВт-ын цахилгаан станцын төслийн хүрээнд санамж бичиг байгууллаа
Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
СТАТИСТИК: Монгол Улсад Лили нэртэй 15, Мартыннайман нэртэй нэг хүн байна
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулна
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулсан нүүрсний хэмжээ 40 сая тонныг давлаа
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он